
Өнөө өглөө Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тус иргэн амьсгалын замын өвчинтэй гээд эмнэлэгт хандсан. Мөн Ухань хотоос нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн гэж байсан. Гэхдээ 27-нд Ухань хотоос ирэх үндэслэл байхгүй. Учир нь 23-нд Ухань хот тусгаарлалт хийсэн. Тиймээс энэ ташаа мэдээлэл байж болзошгүй.
Өдөртөө 300 гаруй хүн БНХАУ-аас ирж байгаа ойрын өдрүүдэд тандалт шинжилгээ тогтмол хийж байгаа. Эдгээр иргэд маань Монголд ирснээсээ хойших 14 хоногийн хугацаанд биеэ хянаж, өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах зөвлөмжийг дагана" гэлээ.