
Монголын жүдогийн холбооноос БНСУ-ын жүдогийн холбоотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Монголын жүдогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, БНСУ-ын жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Чо Ён Чүль нар гарын үсэг зурав. Чо Ён Чүль нь Азийн жүдогийн холбооны ката, боловрол, дасгалжуулалт сургалт хариуцсан захиралын албан тушаал хашдаг бөгөөд тамирчны хувиар 1984, 1988 оны зуны олимпын наадмын хүрэл, 1985 оны дэлхийн аваргын алтан медальтай хүн юм.