
Монгол Улсад салбарлан үйл ажиллагаагаа явуулж буй "Samsung" корпорациас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд Монгол Улсад албан ёсоор худалдаалагдаагүй телевизор дээр Youtube, Netflix болон бусад ухаалаг үйлчилгээг ашиглах боломжгүй талаар дурдсан байна.
МЭДЭГДЭЛ
"Нэгдүгээр сарын 25-наас эхлэн Монгол Улсад албан ёсоор борлуулагдаагүй, өөр улсаас худалдан авсан телевизор дээр Smart Hub үйлчилгээ дэмжигдэхгүй болж байгааг мэдэгдье.
Smart Hub үйлчилгээ дэмжигдэхгүй болсноор телевизор дээр бүртгэл нээх, интернэт орох, Youtube, Netflix гэх мэт ухаалаг үйлчилгээг ашиглах боломжгүй болж байгаа юм. Samsung-н телевизорыг Монгол дахь албан ёсны дистрибьютерүүд болох Next Electronics, Nomin, BSB, PC Mall, Technozone байгууллагуудаас албан ёсны баталгаатайгаар худалдан авахыг зөвлөж байна" гэсэн юм.