
Багануур дүүргийн цагдаагийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн гурван этгээдийг илрүүлжээ. Тус гурван этгээд болох 33 настай эм Б, эрэгтэй С, 26 настай эмэгтэй Х нарт Эрүүгийн хэрэгт үүсгэн Багануур дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.