Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 52 үнэт цаасны компанийн 2025 оны нийт арилжааг өмнөх жилтэй нь харьцуулахад даруй 1.7 дахин буурсан бөгөөд дээрх хугацаанд энэ зах зээлд шинэ IPO огт хийгдээгүй нь анхаарал татаж байна. Өнгөрсөн онд манай хөрөнгийн зах зээлд нийтдээ 1.7 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэний ердөө 35 хувь нь хувьцааных байсан бол 32.2 хувийг компанийн бонд, ХБҮЦ болон ЗГДҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа, үлдсэн хэсгийг хоёрдогч зах зээл бүрдүүлжээ.
2025 онд Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийгдээгүй нь 2016 оноос хойших анхны тохиолдол бөгөөд өнгөрсөн жил нүүрсний үнэ огцом унасан нь эдийн засгийн өсөлтийг доош татсантай холбоотойг шинжээчид онцолжээ. Эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөл суларснаар компаниуд хувьцаагаа олон нийтэд арилжаалахад цаг хугацааны хувьд тохиромжгүй гэж үзсэн байх талтай гэнэ. Цар тахлаас хойш банкны системийн томоохон реформтой зэрэгцээд компаниуд биржид бүртгүүлэх нь эрчимжиж, 2023 онд зургаан компани нээлттэй болсон нь дээд үзүүлэлт байжээ. Гэвч өнгөрсөн онд энэ идэвхжил суларч, ганцхан “UBCab Holding” компани нээлттэй болох зөвшөөрлөө авсан ч бир жид гарч арилжаа хийгээгүй байна.
2016 онд таваарын зах зээлийн унал таас шалтгаалж макро эдийн засгийн ор чин хүндрэлтэй нүүр тулж, 2008 оны сан хүүгийн их хямралаас хойших хамгийн тааруу өсөлттэй жил байсан тул тухайн үед IPO хийхэд бэлэн, зөвшөөрлөө авсан хоёр компани арилжаа хийгээгүй юм.
Л.Ням