Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны үзүүлэлтүүдийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцууллаа. Эл хугацаанд нийт 8.3 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсны дотор нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, 22.1 хувийг эзэлжээ. Тэгвэл суудлын, ачааны автомашины импорт өнгөрсөн жилийнхээс буурсан бол улаан буудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийх 10.1-38.2 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанц 14.4 тэрбум ам.долларын бараа, түү хий эд экспортолсон нь өмнөх оныхоос 57.2 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ГЕГ-аас мэдээлэв. Уг өсөлтөд уул уурхайн гол нэр, төрлийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, чулуун нүүрсний экспорт 50.8, зэсийн баяжмалынх 21.6 хувиар тус тус өссөн аж. Улмаар манай улс дэлхийн бусад оронтой нийт 22.8 тэрбум орчим ам.долларын гадаад худалдаа хийж, тэнцэл зургаан сая ам.долларын ашигтай гарчээ.
О.Ундрах