
Энэ дэлхийн хамгийн хурдан амьтан бол Үчимбэр. Цагт 120 км туулах чадвартай энэ амьтан Ази, Баруун Хойд Африкт аж төрдөг. Тэгвэл дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болтын дээд хурд 27.7 мил буюу 44.5 км цаг. Сонирхуулахад, энгийн хүн 3 мил буюу 4.8 км цагийн хурдтай алхдаг бол "Хүн загас" Майкл Фелпс 6 мил буюу 9.6 км цагийн хурдтай сэлдэг юм. Харин дугуйтай хүн дунджаар 10 мил буюу 16 км цагийн хурдтай явдаг бол олимпийн гүйгчид дунджаар 22 мил буюу 35.4 км цагийн хурдтай байдаг аж.