Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл засгийн газар огцрох эсэх асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Хамтарсан засгийн газар байгуулах дээр анхнаасаа хууль бус хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Үндсэн хуульд аль нэг нам олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулна гэж заасан. Тэгэхээр одоо яригдаж байгаа асуудал зүй ёсны хэмээн үзэж байна.
Манай намын гишүүдээс хоёр, гурван шаардлага ирсэн. Шаардлагатай гэж үзвэл бүлэг хуралдана. Хамтарсан засгийн газар байгуулсан нь хуулиас давсан ажил болсон. Өөрөөр хэлбэл, Улс төрийн, намын тухай хуульд дүрмээ шинэчлэх болсон. Намын бүлгийн даргын асуудлаас өмнө дүрмээ илүү тодорхой болсоны дараа асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Сургамж авсан, ирээдүйн өөрчлөлтийг бий болгосон дүрмийн шинэчлэл хийх нь чухал.
Залуучууд Ерөнхий сайдыг орлогоо нотол гэсэн шаардлага маш энгийн шаардлага гэж үзэж байна. Орлого чинь татвар төлөгчдийн мөнгө мөн үү биш үү гэдэг. Мөнгө мөртэй гэдэг шүү дээ. Орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой.
Ардчилсан намын даргын хувьд жагсагчдыг захиалгатай гэх нь зохимжгүй гэж бодож байна. Хэн ч ямар ч зүйл хэрэглэж болно. Харин олон нийтэд орлогоо нотолж, талцаад байгаа асуудлыг шийдэх амархан гэж үзэж байна.
Мега төсөл гэсэн үгэнд эмзэг ханддаг. Өөрөөр хэлбэл, төр томрох тусам авлигын асуудал гарч ирдэг. Мега төсөл гэсэн үгээр авлигын үндэс суурийг усалж байгаа мэт харагддаг. Мега төсөл нь мега хулгай болно. Мега төсөлд маш болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Мега төслийг яаж төрийн оролцоогүйгээр явуулах вэ? гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй. Мега төсөл нэрийн дор шинэ авилаг бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө.