АН-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ерөнхий сайдыг огцруулах, эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Ерөнхий сайдын хөрөнгө орлогыг шалгаж, хууль бус гэж үзвэл хариуцлага тооцох боломжтой. Өнөөдөр АН-ын бүлгийн хурлаар уг асуудлыг хэлэлцээгүй. Шалгаж тогтоодог байгууллага нь тусдаа бий. Би Хууль зүйн сайд боловч хэрэг мөрдөхгүй, шалгахгүй.
Хүний эрхийг хангах 10-аад хуулийн төслийг бид боловсруулан өргөн барих гэж байна. Бидэнд сонгогчдод өгсөн амлалт гэж бий. 2028 он хүртэл хийх ажлынхаа төлөвлөгөөг УИХ-аар батлуулан ажиллаж байна. АН-ын Үндэсний бодлогын хороо, бүлгийн шийдвэр гарсан. Энэ үндсэн дээр л асуудалд хандаж байна. Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслөө батлуулмаар байна.
Үнэхээр хууль бусаар орлого олсон бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Үүн дээр ард иргэдтэйгээ ижил саналтай байна" гэлээ.