Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нэг нам дангаараа явахгүй шүү, төр засаг тогтворгүй болно. Хагас жил болоод л засгийн газар солигдоод байвал төрийн явахгүй болно. Бид улс орноо бодох хэрэгтэй.
Бид хэвлэл мэдээллээр улс орныхоо төр засгаар тоглож, дэлхий нийтээр бузар булайгаа дэлгэхээ болих хэрэгтэй. Өнгөрсөн он жилүүдэд ийм л байсан. 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газар унагаад АН нохойн замаар ороо биз дээ. Яг тэр давтагдана. Засаглалын хямрал руу зориуд л оруулж байна гэж би хардаж байна. Бүх зүйл хуулийн дагуу л явж байгаа.
Монгол ардын нэг зүйр үг байдаг. "Түрүүчийн хүний хүүхдийг хуруугаар бүү чичил" гэж. Өнөөдөр хүнийг чичилж болох ч үр хүүхэд, гэр бүлээр нь бүү оролд эс бөгөөс өөрт чинь тэр ирнэ гэсэн үг" гэв.