Илон Маскийн 78 настай эцэг Эррол 1998 онд Өмнөд Африкт гурван дээрэмчнийг буудан хөнөөж, зургаан настай охин Алигаа (Илоны эцэг нэгт дүү охин) хулгайлагдах, алүүлах, хүний махаар хооллогчдын золиос болохоос аварчээ. Маскийн хэлснээр халдагчид охины толгойгоор шөл хийж уухыг санаархсан нь мэдээж гэнэ.
Хэрэг явдал Йоханнесбургийн дээд зэрэглэлийн Сандтон хотод болжээ. Апартейд дэглэм нурснаас хойш цагаан арьстнуудын тансаг байшингууд дээрэм, хулгайд нэрвэгдэх болжээ.
Эрро хоёр дахь эхнэрээс гарсан охин Алигийн хамтаар түрээслүүлэх гэж байсан байрныхаа засварыг шалгахаар очсон байна. Түрээслүүлэхэд бэлэн болсон байандаа охинь усанд орохыг хүссэн бөгөөд Маск түүнд алчуур хайж байтал үүдний танхимд "урилгагүй зочилтой" тулгарчээ . Дээрэмчид гал нээснээр үүдний танхимд суман бороо орж эхэлжээ.
Эрол азаар гэх үү ии шидээр гэх үү тэр суман борооноос бултаж амжин, унтлагын өрөөнд байсан 357 Magnum гар буундаа хүрч амжжээ. Өмнөд Африкийн “сэрэмжтай аавуудын” хувьд гар буутай байнан гэдэг сонгодог хувилбар гэнэ. Тэр эхний дээрэмчний толгой руу буудаж алаад, хоёр дахь гэмт этгээдийн цээжин тус газар нь оножээ.
Халдагчдын нэг нь коридороор Эрролын ар талд гарахыг оролдон ч тэд нэгэн зэрэг бие бие рүүгээ бууджээ. Маскийн сум дээрэмчний цавинд тусч, дээрэмчний сум хөнгөн цагаан хаалганд туссан байна. "Хэрэв энэ гүйдэг хаалга байгаагүй бол намайг аль эрт оршуулах байсан" гэж Маск тэмдэглэжээ.
Цаг хагасын дараа ирсэн цагдаа нар 52 ширхэг хонгио цуглуулж, Эрролыг шанаган шүүр болох дөхснийг хүлээн зөвшөөрчээ. "Миний баруун чих дүлийрсэн, гэхдээ энэ нь охиноо хэн нэгний тогоонд чанагдхаас аварсантай харьцуулахад юу ч биш" гэж Маск нэмж хэлсэн байна.
Эррол энэ яриагаараа зөвхөн хүү нь дэлхийг гайхшруулж чаддаг юм биш гэдгийг харуулахаар шийдсэн бололтой.