УИХ-ын гишүүн Л.Гантөмөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "МАН маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа. Улс орноо бодсонгүй. Улсын эрх ашгийг уландаа гишгэлээ гэж харлаа. Гүтгэлээ. Гүтгэлгээ одоо зогсоох хэрэгтэй. Жоохон ч гэсэн тал үнэнийг ярилдаа. Түүнээс биш Лодойсамбуу, Баярмаа гишүүн илүү дугараад байна гэсэн шалтгаанаар засаг огцорно гэж юу байдаг юм. Ер нь үгээ хэлдэггүй УИХ-ын гишүүн гэж хаана байдаг юм. УИХ-ын гишүүний амыг барина гэсэн гэрээ хаана ч хийгдэхгүй. МАН-д цаашид шударга шүүмжлэл хэлэх УИХ-ын гишүүд төрнө шүү дээ, тэр болгонд засгаа огцруулаад байх уу. Тийм юм байхгүй. Бид хийх ажлаа хэрхэн гүйцэтгэх, аль намын ямар бодлогыг хэрэгжүүлэх тухай л гэрээ хийсэн. Хөгжлийн төлөө зориг гаргая гэж нэгдэж явсан. Тиймээс "АН гэрээгээ зөрчлөө гэдэг гүтгэлгээ зогсоо" гэж МАН-аас шаардаж байна.
Яагаад засгийг огцруулах болсон жинхэнэ үнэнийхээ талыг ч гэсэн ярилдаа. МАН-ын бага хурлын өмнө намынхаа байр суурыг илэрхийлсэн. МАН-ын олонх нь хэдхэн сарын өмнөх үзэл санаанаасаа ухарч, хуучин төрхөө харуулж байна. Ямар ч итгэлгүй болж байна. Тийм учраас бид засагт ажиллахгүй. Сөрөг хүчний ажлаа хийх ёстой. Гэхдээ би намынхнаас Монгол Улсын эрх ашгийг улдан эсэргүүцсэн зүйл хийхгүй байхыг намынхнаасаа хүснэ.
Манай улс төр ард түмнээ дандаа хорлож байдаг. Улс төржиж гарсан шийдвэр дандаа улс орны хөгжлийг чангааж байдаг. Бид 35 жил хэрэлдлээ. Улс маань ямар байна, Тиймээс үүн дээр дүгнэлт хийгээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Байгуулсан хүмүүсийнх нь нэг би. Өрөг маань нурлаа. Би намын даргын ажлыг өгье гэсэн асуудлыг сая Улс төрийн зөвлөлдөө танилцууллаа. Хэрхэн цаашаа явахаа Ерөнхий сайд, ХҮН-ын дарга нартай уулзана. Засгийн газрын хамтарсан гэрээг цуцалсан тохиолдол хамтын хариуцлагатай шүү гэсэн үг үсэгтэй. Энэ тухай л ярина.
Энэ жил хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн хөрөнгийг хураах хуулийн төсөл батлагдах ёстой. Ирэх жилээс хэрэгжээд явах хэрэгтэй. Төрийн албаны данхар бүтцийг арилгах болон эдийн засгийн эрх чөлөөг бий болгоё гэдэг зүйлс хүмүүсийн дургүйг хүргэсэн байх. Энэ ажлуудыг хийгээсэй гэдгийг бид шахаж шаардах болно" гэдэг мэдээллийг өглөө.