ХҮН-ын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр, “Хамтарсан засгийн газарт ХҮН нам байх эсэхээс үл хамаараад засгийн газар цааш явах ёстой юм. Яагаад вэ гэвэл бид нар холимог системийг анх удаа оруулсан. Дэлхий дээр ингэж хамтарсны дараагаар хамтралаа цааш тогтвортой авч явах нь хамгийн чухал байдаг. Үр дүнг нь иргэд хүртдэг.
ХҮН-ын зүгээс хамтарсан засгийн газрын байр суурь дээр бат итгэлтэй зогсоно. АН, МАН-ын удирдлагууд мөн адил улсынхаа эрх ашгийн төлөө нэг байр суурьтай байгаасай гэж хүсэж байна. Засгийн газар тарах тухай асуудал өнөөдөр яг яригдсан зүйл байхгүй. Хуулиараа тарах үндэслэл байхгүй.
Хадаг дээр урилгаа тавиад ХҮН-ын даргаа намын гишүүдээ Монгол улсын эрх ашгийн төлөө хамтарч ажлаач гэдэг урилга өгсөн. Арчилсан намд ч мөн адил. Хэрэв өнөөдөр цөөхөн хүмүүс засгийн газрын сайд болохын төлөөх жижигхэн эрх ашгийн төлөө МАН шийдвэр гаргавал тун харамсалтай.
Бид нар яаж ч муу хэлүүлж болно. ХҮН өнөөдөр эвссэн сөрөг хүчин биш эрх баригч нам юм. Хэдэн суудалтайгаас үл хамаарна. Ардчилсан нам ч мөн адил эрх баригч нам юм. Ардын нам л засагладаг. Бусад нь сөрөг хүчин гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ дүрмийн бус зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргавал манай нам жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ. Та нар улс орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргахгүй бол дараагүй үе чинь гарч ирж та нарт хариуцлага тооцно гэдгийг хэлье.
2028-2032 оны сонгуулиар нэг намаас олон суудал авах ямар ч боломжгүй. Би ванга шиг хэлье. Ийм болохоор монголчууд хамтарч байж цаашид хөгжинө. Манай намаас улсынхаа эрх ашгийн төлөө хатуу байр суурьтай байгаа. МАН, АН-ын удирдлагуудыг Монгол улсынхаа эрх ашгийн талд байгаарай гэж уриалж байна. 3,5 сая ядуу иргэдийнхээ талд байгаарай. Дэлхийн жишгийг ойлгоорой. Дэлхийгээс тусдаа хөгжих Монгол улс гэж байхгүй шүү. Би олон улсын маш олон хөрөнгө оруулагч нартай уулзсан. Хөрөнгө оруулалт орж ирэх ганцхан суурь ойлголт бий. Өөрөөр хэлбэл, Улс төрийн 5, 10 жилийн тогтвортой байдлаар хөрөнгө оруулагч нарыг татна. Танай улсын гурван том нам нэгдсэн учраас гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсын сонирхож эхэлсэн. Гэтэл одоо хамтарсан засгийн газраа унгаах нь тийм ч зөв алхам биш" гэх мэдээллийг өглөө.