Уулын спортын тамирчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул нар далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд амжилттай бараалхжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт үндсэн авиралтаа эхлүүлж, тус оргилд мөрөө гаргасан Монголын 15, 16, 17 дахь уулчин боллоо.А.Баттогтох,Б.Батхишиг нарыг оргилд гарсны маргааш нь Ч.Ариунзул авирч, улсынхаа Төрийн далбааг тэдний адил мандуулсан юм. Дэлхийн дээвэр хэмээгддэг дээрх оргилд манай улсаас Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр (2005), Б.Гангаамаа (2011), ОУХМ С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа (2012), Ж.Бямбасүрэн (2018), Б.Гантулга (2022), О.Золбоохүү, С.Ганхүү, Ц.Гэрэлт-Од, Ц.Анхбаяр (2023 онд) нар эсэн мэнд авирч, эх орондоо ирсэн билээ. А.Баттогтох, Б.Батхишиг нар оргилоос бууж кэмп 2, Ч.Ариунзул кэмп 4 отогт ирээд буй аж. Эверестийн оргилд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анх гарснаас хойш 20 жилийн дараа гурван уулчин ийнхүү авиралтын жимийг амжилттай үргэлжлүүллээ.