Цагаан ордны тэргүүн асан Жо Байдены эхнэр Жилл ахмад настантай харгис хандсан хэргээр яллагдагчаар татагдаж магадгүй гэж АНУ-ын Хууль зүйн яамны иргэний эрхийн өмгөөлөгч Лео Террелл X хуудастаа бичжээ.
Жилл Байден нөхрийнхөө эрүүл мэндийн асуудлыг мэдсээр байж түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэж, бүхэл талаар дэмжиж байсан тухай Х сүлжээнд бичсэн хүний нийтлэл дор "Ахмадыг хүчирхийлсэн! Эрүүгийн хариуцлага?" гэж Лео Террелл тайлбар бичсэн байна.
Цагаан ордны тэргүүн асан өдгөө 82 настай. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед нь түүний эрүүл мэнд, албан үүргийнх нь гүйцэтгэлийн талаар байнга асуудал гарч байсан. Олны өмнө ил болсон үйлдээс нь дурдахад л тэрээр олон удаа удаа тэнцвэрээ алдаж унаж, онгоцны шатаар авирч байхдаа бүдэрч, зүг чигээ алдах, улс орон, үйл явдал, хүмүүсийг андуурч будилах нь тоо томшгүй байсан.
Тэрбээр эрүүл мэндийн асуудлаас болж өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо орхиход хүрсэн юм.