Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг “оношилж”, мэргэжлээ зөв сонгоход тусалж байна
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй сурагчид болон мэргэжлээ дахин сонгох гэж буй залууст зориулсан “3L” нэртэй боловсролын өдөрлөгийг төв талбайд өчигдөр нээлээ. Гурав хоног үргэлжлэх тус яармагт боловсролын салбарын мэргэжилтнүүд, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, сургалтын төвүүдийн төлөөлөл оролцож, төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна. Ингэхдээ тэдний хүсэл сонирхлыг сонсож, “оношилж”, мэргэжлээ эрт сонгохын давуу тал, онцлог, хөдөлмөрийн зах зээлийн одоо ба ирээдүйн төлөв, цалин, урамшууллын нөхцөл байдал зэргийг танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч буй аж. Мөн гадаад, дотоодын сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах боломжуудын талаар ч сурталчилж байгаа гэнэ. Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, хувь хүний хөгжил чанартай боловсролоос эхэлдэг жамтай.
2025-05-20
Халдварт саа тархах эрсдэл өндөр байна гэв
Халдварт саа нь полиовирусээр үүсгэгддэг, хүнээс хүнд дамжин, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг аюулт өвчин юм. Тэр дундаа тархи, нугасны эсүүдийг гэмтээж, саажилт үүсгэн хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад аминд ч халтай. Монгол улс халдварт саагийн эсрэг вакциныг 1962 онд нэвтрүүлснээр уг өвчнийг 15 жилийн өмнө бүрмөсөн устгасан байдаг.
2025-05-20
Б.Нямдаваа: Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулахад онцгой албан татварын зэрэгцээ олон арга хэмжээ авах шаардлагатай
Халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний нэг нь чихэрлэг ундаа юм. 2024 оны Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн VI судалгаанд монгол эрчүүдийн 70 хувь нь чихэрлэг, хийжүүлсэн ундаа, 47.3 хувь нь чихэр, амттан хэрэглэдэг гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байсан нь өмнөх V судалгаатай нь харьцуулахад 57.4 хувиар өссөн дүн. Харин манай улсын нийт насанд хүрэгчдийн 58.1 хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай байгаа.Үүнд чихэрлэг ундааны замбараагүй хэрэглээ нөлөөлж буй бөгөөд Онцгой албан татварын тухай хуульд чихэрлэг ундаанд албан татвар ногдуулахаар тусгасан. Хуулийн эл зүйл заалтыг 2027 оноос хэрэгжүүлэх юм. Энэ талаар Австралийн “Маккуары” их сургуулийн эдийн засгийн ухааны докторант Б.Нямдаваа судалгаа хийжээ. Түүнтэй ярилцлаа.
2025-05-20
Монголын гурван уулчин Эверестийн оргилд амжилттай бараалхлаа
Уулын спортын тамирчин, ОУХМ А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул нар далайн түвшнээс 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд амжилттай бараалхжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт үндсэн авиралтаа эхлүүлж, тус оргилд мөрөө гаргасан Монголын 15, 16, 17 дахь уулчин боллоо.А.Баттогтох,Б.Батхишиг нарыг оргилд гарсны маргааш нь Ч.Ариунзул авирч, улсынхаа Төрийн далбааг тэдний адил мандуулсан юм.
2025-05-20
О.Амгаланбаатар: Хамтарсан засгийн газар анхнаасаа үндсэн хууль зөрчсөн. Одоо харин тос, усаараа ялгарч байгаа нь сайн хэрэг
УИХ-ын гишүүн болж байгаа хүн үндсэн хууль дээрээ гараа тавьж байгаад тангараг өргөдөг. Одоо байгаа засгийн газар үндсэн хуулиа зөрчөөд байгуулагдсан засгийн газар. Олонх нь олонхоороо, цөөнх нь цөөнхөөрөө байх ёстой байтал олон суудал авсан нам хууль бус засгийн газар байгуулсан. Тухайн үед би хэлж л байсан. УИХ-ын гишүүдийн 92 хувийг нэг тогоонд оруулж яг юу хийх гээд байгаа юм бэ гэдэг асуултыг тавьж л байв. Анхнаасаа хамтарсан засгийн газар нь хууль бус байр сууриа илэрхийлсээр ирсэн. Харин одоо тос, усаараа ялгарч байгаа сайн зүйл гэж харж байна.
2025-05-20
О.Цогтгэрэл: Мега төсөл нэрийн дор шинэ авлига бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй
Мега төсөл гэсэн үгэнд эмзэг ханддаг. Өөрөөр хэлбэл, төр томрох тусам авлагын асуудал гарч ирдэг. Мега төсөл гэсэн үгээр авлигын үндэс суурийг усалж байгаа мэт харагддаг. Мега төсөл нь мега хулгай болно. Мега төсөлд маш болгоомжтой хандах ёстой гэж харж байна. Мега төслийг яаж төрийн оролцоогүйгээр явуулах вэ? гэдэг бодлогыг барихгүй бол болохгүй. Мега төсөл нэрийн дор шинэ авилаг бий болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй
2025-05-20
Путин, Трамп нар утсаар юу ярив
Тавдугаар сарын 19-ний даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар ярьжээ. Энэ удаагийн яриа хоёр цаг орчим үргэлжилсэн байна. Лидерүүд чухам юуг хэлэлцсэн талаар товчлон хүргэв
2025-05-20