Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас түр чөлөөлөх санал гаргав

Эмч нар ажил хаяхаа мэдэгдсэний дараа Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс салбарын ажилчдын цалинг ХАОАТ-аас чөлөөлөх санал гаргав. Зөвлөлийн хурлаар эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний өнөөгийн нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэж, эхний ээлжид татвараас чөлөөлөх, эсвэл хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна.
2025-10-29

Хүнсний хэрэгцээнд шаардлагатай 100 мянга гаруй тонн улаан буудайг импортоор нөхнө

Хүнсний хэрэгцээнд шаардлагатай 100 мянга гаруй тонн улаан буудайг импортоор нөхнө
2025-10-29

Өсвөр насныханд кешью идэхийг зөвлөж байна

“Nutrition research” сэтгүүлд нийтэлсэн Бразилын судлаачдын шинэ нийтлэлд өгүүлснээр кешью самар тогтмол хэрэглэх нь таргалалттай өсвөр насныхны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэв. Ерөнхий боловсролын 142 сургуулийн, илүүдэл жинтэй сурагчдыг хамруулсан судалгааны гурван сарын үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваагаад нэг хэсэгт нь өдөр бүр 30 грамм шарсан кешью самар идүүлж, хоол тэжээлийн зөвлөгөө байнга өгсөнбайна. Харин нөгөө бүлгийнхнийг зөвлөгөөний дагуу хооллосон ч самар огт өгөөгүй гэнэ.
2025-10-28

Чулуут сумын эмнэлэг сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийджээЫ

Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн дулаан хангамжийг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сараас “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд тус эмнэлгийн дулааны асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийдсэнийг өчигдөр мэдээллээ.
2025-10-28

216 давхар байгууламжийг экологийн шагналд тодорхойлов

Дэлхийн байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүд олж, дэмжиж хөгжүүлэх зорилгоор 2020 онд Английн ханхүү Уильямын санаачилсан “Earthshot” шагналыг энэонд архитектурын байгууламжид олгохоор шийдвэрлэсэн нь анхны тохиолдол болжээ. Онцгой шагналын “эзэн” “Куэй квартер тауэр” (Quay quarter tower) нь Австралийн Сидней хотод байрладаг оффисын барилга бөгөөд 1976 онд ашиглалтад оруулжээ.
2025-10-28

Дэлхийн автомашины зах зээлийн “хөдөлгүүр” буюу цахилгаан машинууд

Хурд хүч, брэндийн нэр хүнд, чамин тансаг байдлаараа өрсөлддөг, үүгээрээ эчнээ танил автомашины зах зээлийн чиг хандлага сүүлийн жилүүдэд өдөр тутмын амьдралд тохиромжтой, арчилгаа, зардал багатай цахилгаан тээврийнхэрэгсэлрүүнэгэнт хэлбийжээ. Тэр байтугай Европ, БНХАУ, БНСУ, АНУ зэрэг “аварга” эдийн засагтай орны шинэ үеийн залуус уламжлалт бензин хөдөлгүүртэй автомашин сонгох нь нүдний гэм болсныг “The economist” сэтгүүлд бичсэн байна.
2025-10-28

Гурван чиглэлд шөнийн автобус үйлчилж байна

Нийслэлийн нийтийн тээврийн газраас гурван чиглэлд шөнийн автобусыг үйлчилгээнд явуулж байна. Тодруулбал, Шөнийн автобус ажлын өдөр 22:15-01:15 цаг хүртэл, амралтын өдөр 23:00-01:50 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа аж.
2025-10-28

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь

Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн үндэсний төвийг ШУТИС-д түшиглэн байгуулж байна. Төвийн засвар, үйлчилгээ, бусад бэлтгэл ажил хангагдаж дуусах шатандаа орсон тул ирэх арванхоёрдугаар сараас өмнө ашиглалтад оруулна гэдгээалбаныхан хэллээ. Энэхүү төв нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны шим тэжээл, аюулгүй байдлыг хангуулах, үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх суурь бааз нь болох аж.
2025-10-28

Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ

Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу сөнөрөл өвчтэй хүмүүсийн “мэлмийг” хэсэгчлэн сэргээх шинэтехнологи зохион бүтээжээ
2025-10-28

Коксон түлшний хүртээмжийн талаар мэдээлэл сонслоо

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр коксон түлшний хүртээмжтэй холбоотой мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд 500 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол энэ жил 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөсөн тухай нийслэлээс мэдээлсэн.
2025-10-28

“Алтанжолоо импекс”-ийн В.Энхбаатарыг албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн шүүхэд шилжүүллээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ)-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Гантулга нарт холбогдох хэрэгт НПГ-аас дахин яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хоёр дахь удаагаа шилжүүллээ. Уг хэргийг өнгөрсөн зун шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
2025-10-28

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ. Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна.
2025-10-28

 “Говь” компанийн хязгаарлагдмал хариуцлагатай болох хүсэлтийг буцаажээ

“Говь” хувьцаат компани хэлбэрээ өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай болох хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-д өнгөрсөн сард ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор СЗХ-ноос шалгалт хийж, дүгнэлт гаргаснаа өчигдөр мэдээллээ.
2025-10-28

“Төрийн байгууллагын 70.5 хувь нь халдлагад өртөж буй, эсэхээ мэддэггүй”

Олон улсын кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 194 орноос 103-т буюу бэхжиж буй шатандаа явж байгааг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс мэдээлэв. Тодруулбал, тус үзүүлэлтийг хууль, эрх зүйн орчин, техникийн үзүүлэлт, бүтэц, зохион байгуулалт, чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа гэсэн таван шалгуураар хэмжиж, нэгдсэн дүнгээр байр эзлүүлдэг юм. 2020 онтой харьцуулахад өнгөрсөн онд манай улс хууль, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт шалгуурт 20 онооноос 13-19 гэсэн өндөр үнэлгээ авчээ. Харин техникийн үзүүлэлт, хамтын ажиллагаанд хамгийн бага буюу 6.4-6.6 оноо авсан байна. Эдгээр үзүүлэлтэд үндэслэн улс орнуудыг кибер аюулгүй байдлын түвшнээр нь  үлгэрлэж, дэвжиж, бэхжиж, бойжиж, бүрэлдэж буй гэж ангилдаг аж.
2025-10-27

Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна

Гачууртын замаас Баяндөхөмийн ам хүртэлх 1.1 км авто замын ажил 95 хувьтай үргэлжилж байна
2025-10-27

Соёл, спортын арга хэмжээнд хүүхэд оролцуулах журам боловсрууллаа

Соёл урлагийн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрынхан хамтраад Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах, эрхийг хамгаалах журмыг шинэчлэн боловсруулснаа мэдээллээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.8 дахь хэсэгт “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу ийнхүү ажил хэрэг болгожээ.
2025-10-27

Зүүний үзэлт төвийг сахигч

Ирланд улсад Ерөнхийлөгчийн сонгууль 10 дахь удаагаа болсон бөгөөд одоогийн Төрийн тэргүүн Майкл Хиггинс халаагаа ирэх сарын 11-нд өгнө. Сонгуулийн дүнг зарласны дараа Коннолли үг хэлэхдээ “Би сонсдог, боддог, шаардлагатай үед хэлдэг Ерөнхийлөгч байх болно. Би энхийн дуу хоолой, манай төвийг сахисан бодлогыг түшиг тулгуураа болгосон, цаг уурын өөрчлөлтөөс учирч болох аюулыг хэлдэг дуу хоолой чинь байна” гэжээ.
2025-10-27

Цахим спортын ертөнцийг цочроосон шийдвэр ба Senzu-гийн ирээдүй

Монголын цахим спортын “домог” гэгддэг “MongolZ” баг Senzu буюу М.Азбаярыг сэлгээнд суулгаж буйгаа зарласан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал боллоо. Counter-strike тоглоомын дэлхийн аварга гэгддэг Будапештийн мэйжор эхлэхэд ердөө нэг сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед бүрэлдэхүүндээ ийм том өөрчлөлт оруулсан нь цахим спорт сонирхогчдыг талцуулахад хүргэв. Учир  нь “MongolZ”-ынхон энэ улирлын хоёрдугаар хагаст цахим спортын дэлхийн аваргад түрүүлэн, “BLAST bounty” болон “Fis-sure playground-2” тэмцээний финалын шатанд шалгарч, өөрсдийн ур чадвар, чансааг тодоор тамгалсан юм.
2025-10-27