Мэдээллийн манипуляц: Орчин үеийн дарангуйллын дүр төрх
Сергей Гуриев болон Даниел Трейсман нарын 2019 онд “Journal of Economic perspectives” сэтгүүлд хэвлүүлсэн “Informational autocrats” судалгааны өгүүллийн агуулгыг хуваалцаж байна. Энэ нь XXI зууны авторитар дэглэмүүд яагаад өмнөх үеийн ил тод дарангуйллаас өөр хэлбэртэй болсон, орчин үеийн автократууд яагаад айдас, хүчирхийллээс илүү мэдээлэл, имиж, олон нийтийн ойлголтыг удирдах чадварт түшиглэх болсон талаар тайлбарласан.
2026-06-08
“Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ”
Байгаль төдийгүй хүн зон бүгдээр өөр өөрсдийн өнгө үзэмжээ гайхуулдаг зуны эхэн сар хэдийн гарч хаад байхад Улаанбаатарын гудамж ичимхий хүүхэд шиг бүүдгэр саарал “хөшиг”-нийхөө ард нуугдсан хэвээр. Бие, сэтгэлд тухгүй хохилзсон дүнсгэр энэ өдрүүдэд манай хотынхонд хань болж, дотоод эрх чөлөөг мэдрүүлэхээр “Poetry night“ яруу найргийн үдэш эргэн иржээ.
2026-06-08
2023 оноос хойш шийдвэрлэгдээгүй, удааширсан хэргүүдэд УЕПГ-тай хамтран ажиллана
Төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Үндэсний аудитын газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. 2023-2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 92,537.4 сая төгрөгийн 74 асуудлыг шалгуулахаар Үндэсний аудитын газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
2026-06-08
“Хаана ч аюулгүй хүнс” уриан дор нэгдлээ
Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр өчигдөр тохиов. Манай улс 2019 оноос эхлэн эл өдрийг жил бүр тэмдэглэн, хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Үүний хүрээнд “Асуудлаас шийдэлд, хаана ч аюулгүй хүнс” уриан дор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, хүнс болон хоол үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Энэ удаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг онцолсон юм.
2026-06-08
Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун, шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцав.
2026-06-08
“Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчиллээ
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2021 онд “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. Гэвч үйл ажиллагаа нь бодитоор хэрэгжээгүй бөгөөд мэргэжлийн оролцогчдыг татан оролцуулах урамшуулал, шимтгэлийн хөнгөлөлтийн зохицуулалт хангалтгүй, мөн журмын хамрах хүрээ зөвхөн үнэт цаасны компаниудаар хязгаарлагдаж байсантай холбоотой аж.
2026-06-08
Баян-Өлгийн Дэлүүн суманд шүлхийн сэжигтэй тохиолдол илрэв
Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж байна. Гэтэл тус аймгийн Дэлүүн сумын V багийн Ганц мод гэх газарт мөн шүлхийн сэжигтэй тохиолдол илэр чээ. Үүний улмаас сумын хэмжээнд хязгаарлах дэглэм тогтоон шинжилгээний хариу гарах хүртэл сумын орох, гарах хөдөлгөөнийг хорьсон гэнэ. Тус аймагт Улсын онцгой комиссын шуурхай бүлэг ажиллан, нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авчээ.
2026-06-08
Уур амьсгалын шуурганд “төөрсөн” зун
Дэлхийн зарим бүс нутагт олон хоног хэт халж, аагим халуун, хурц нар асуудал дагуулж байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун таван жил айсуйг анхааруулаад, 2026-2030 онд дэлхийн гадаргын дундаж температур 1850-1900 оны үеийнхээс даруй 1.3-1.9 хэмээр өндөр байх тооцооллыг олон улсад зарлачихлаа.
2026-06-08
Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэл өгсөн байна. Өчигдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411 хүрчээ. Тодруулбал, дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн 411 мал байгаа аж. Үүнээс Булган суманд 154, Үенч суманд 257 болсон байна.
2026-06-08
Загас агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-нд дуусах нь
Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болж буйтай холбогдуулан БОУАӨЯ-наас дараах зөвлөмжийг хүргэв. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр авах боломжтой. Зөвшөөрөл хүсэхдээ загас барих байршил, агнах төрөл, тоо хэмжээг зөв сонгож, холбогдох дүрэм журмаа чанд мөрдөхийг зөвлөлөө. Загас нь нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хариуцлагатай загасчилж, гол, нуурын экосистем, нөөцийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
2026-06-08
“Урлаг хүн бүрийн төлөө” уриан дор гала концертоо толилуулав
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдын нийгмийн харилцаанд орох, соёл урлагийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гала концертоо өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
2026-06-08
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
2026-06-08
Орон сууцын хороололд гал гарсан 293 дуудлага бүртгэгдэж, нэг хүн нас баржээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд барьж буй орон сууцын барилгад өнгөрсөн баасан гарагт 18.30 цагийн үед гал гарчээ. Тухайн барилгын эргэн тойронд автомашины зогсоолгүй, нарийн замын хоёр талаар тээврийн хэрэгсэл тавьсан байсан тул гал унтраах автомашин арай ядан багтаж, тус барилгад хүрсэн байна. Энэ талаар онцгой байдлын байгууллагаас тодруулахад “Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, нэг цаг орчмын дараа түймрийг бүрэн унтраасан” гэв.
2026-06-08
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгууль дахиж магадгүй нөхцөл үүсжээ
Д.Ганзоригийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллах бүрэн эрхийн хугацаа 2026 оны зургадугаар сарын 2-нд дуусгавар болсон. Тиймээс Дээд шүүхийн бүх шүүгч 3-ны өдөр хуралдаж шинэ Ерөнхий шүүгчийг тодруулах сонгууль явуулсан. Тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогт хоёр өрсөлдсөн. Санал хураалтын дүнгээр тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогт ялж, түүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсоноо Дээд шүүх албан ёсоор зарласан.
2026-06-08