Бэлчээр нутгийн экосистемийг хамгаалахыг дэлхий нийтэд уриаллаа
Газрын доройтол, амьдрах орчны асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачилсан Дэлхийн цөлжилт, гантай тэмцэх өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш бэлчээр нутгийг нөхөн сэргээх, усны нөөцийг хамгаалах, хөдөөгийн иргэдийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд урьд урьдынхаас илүү идэвх чармайлттай ажиллахыг улс орнуудад уриалав.
Өчигдөр 12 цаг 30 мин
Эх орныхоо дэвжээнд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх Монголын баг
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын тав дахь цуврал Монголд маргааш эхэлнэ. Улаанбаатар хотод гурав хоног үргэлжлэх (зургаадугаар сарын 19-21) тус тэмцээнд 60 орны шилдгүүд зодоглохоор хэдийн цуглажээ. Оролцох багуудаас хойд хөршийнхөн 10 гаруй хоногийн өмнө ирж, манайхантай бэлтгэлээ базаав.
Өчигдөр 12 цаг 15 мин
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хууль буюу ойн дайсан
Байгаль орчны сайд байсан хүн яагаад байгальд халтай хууль санаачилсныг ойлгоход хүнд юм. Тодруулбал, Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийг шинэчлэхээр санаачилсан. Хуулийг нь УИХ-аар үндсэндээ хэлэлцэж эхэлж байна. Гэтэл уг хууль шууд утгаараа “Ойгүй болъё” гэсэн агуулгатай.
Өчигдөр 11 цаг 30 мин
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчлэлийг байнгын хороо дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2026.06.17) Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Өчигдөр 11 цаг 27 мин
Хуулийн хийдлийг хугацаа хожиход ашиглаж байна
Улсын хэмжээнд энэ сар гарснаас хойш өчигдрийг хүртэлх хугацаанд 791 шүүх хуралдаан зарласнаас 135 нь хойшилжээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй олон дахин хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж буй нь иргэд, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бууруулах нэг шалтгаан болж байна.
Өчигдөр 11 цаг 15 мин
19 үхрийн зохиомол хээлтүүлэгч танилууддаа өгсөн хэргийг шалгаж дуусав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байдаг Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)-ийн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өндөр ашиг шимтэй малын хээлтүүлэгчийг хамаарал бүхий хү мүүстээ олгосон хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ. Дархан-Уул аймагт байрладаг тус төв нь зохиомол хээлтүүлгийн аргаар өндөр ашиг шимтэй мал гарган авах зэрэг үйл ажиллагаа явуулж, 60-аад үүлдэр, омгийн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн аж ахуйн нэгжүүдэд олгодог.
Уржигдар 18 цаг 00 мин
Японы Төвбанк бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүргэв
Японы Төвбанк бодлогын хүүгээ 0.75-аас нэг хувь болгон өсгөснөө өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдрийн турш хуралдсаны эцэст эл шийдвэрийг олонхын саналаар баталсан байна. Ингэснээр Япон Улс бодлогын хүүгээ сүүлийн 31 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүргээд буй юм.
Уржигдар 17 цаг 00 мин
BBC агентлаг албадынхаа 2000 орчим орон тоог цомхотгоно
Британийн BBC агентлаг телевизийнхээ бүтцийг өөрчлөх ажлын хүрээнд ирэх долоо хоногт мэдээний албаны зуу зуун ажлын байрыг цөөлөхөөр төлөвлөж буйгаа “Financial times” (FT) сонинд мэдээлжээ. Учир нь тус корпорацын бүх алба, хэлтэст зардлаа 10 орчим хувиар танах үүрэг өгсөн байна.
Уржигдар 16 цаг 30 мин
“Алтанговь транс”-ын харваачид улсын аварга багаар тодров
Үндэсний шагайн харвааны төв асарт болсон шагайн харвааны улсын аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнд 21 аймгийн болон хотын нийт 118 багийн 940 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорив. Нутаг бүрээс ирсэн шилдэг харваачтай багууд гурван өдөр ширүүхэн өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
Уржигдар 16 цаг 00 мин
Транс тосны хяналтын тухай хуультай болохыг дэмжиж гарын үсэг зураарай
Хүний их эмч, доктор Ж.Амарсанаагийн санаачилсан Транс тосны хяналтын тухай хууль батлан, хэрэгжүүлэх цахим өргөдөлд гарын үсэг зурахыг олон нийтэд уриалан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Уг төслийг нийтийн өргөдөл, гомдлын систем (D-Өргөдөл)-д байрлуулснаас хойш 7000 орчим хүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд хугацаа дуусахад 12 өдөр үлдсэн тул иргэдийг цахимаар нэгдэхийг тэрбээр хүсэв.
Уржигдар 15 цаг 30 мин
Хөдөлмөрийн чадвараа алдсан жолоочийн эрхийг хамгаалжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос ажилтны эрх зөрчигдсөн асуудлыг шийдвэрлэж, ажил олгогчид зөвлөмж хүргүүлжээ. Хөвсгөл аймгийн иргэн П.М нь 2022 онд нэгэн ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа тархинд нь цус харваж, биеийнх нь нэг хэсэг саажилттай болжээ. Ингэснээр тэрбээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан байна.
Уржигдар 15 цаг 00 мин
Судлаачид Хөвсгөл нуурын хамгийн гүн цэгийг эрэв
Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааныхан Хөвсгөл нуурын батиметр (далай, тэнгис, гол, нуурын усны гүнийг хэмжиж, ёроолын гадаргууг судалдаг шинжлэх ухаан)-ийн нарийвчилсан зургийг танилцуулсан нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Энэ зурагт тус нуурын ёроол хэсэг буюу усан доорх газрын гадаргууг маш тодоор, өндөр нарийвчлалтай харуулсан байна.
Уржигдар 14 цаг 30 мин
Монгол, Солонгосын экологичид хар өрөвтасыг хамтран судална
БНСУ-ын Үндэсний экологийн хүрээлэнгийн Ховор амьтны судалгааны төв болон манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв хар өрөвтас шувууг судлах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Тус шувуу нэгэн үед Өмнөд Солонгост элбэг тархалттайд тооцогддог байсан бол ойн доройтол, хомсдол, хууль бус ангийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, үржлийн үедээ үзэгдэхээ больсон гэнэ.
Уржигдар 14 цаг 00 мин
Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Цэцийн гишүүнээр томилох нь
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил болж буй. Мөн Л.Өлзийсайхан УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Тиймээс Цэцэд хоёр гишүүнийг нөхөн томилох шаардлага гараад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгээс эл “мартагдсан” томилгоог яаралтай хийхийг сүүлийн хоёр долоо хоногийн турш шаардаж байгаа билээ. УИХ-ын дарга С.Бямбацогт ч шаардлага хангасан, мэдлэг, чадвартай хүмүүсийг судалж байгаа гэдгээ нэгдсэн чуулганы үеэр дуулгасан.
Уржигдар 13 цаг 30 мин
“МАН 316 мянган гишүүнээсээ татвараа бүрэн авч чаддаггүй”
Сонгуулийн ерөнхий хорооноос намуудын санхүүгийн тайланг хянаж дууссан байна. Уг асуудлаар өчигдөр тус хорооноос улс төрийн намууд, судлаачдыг оролцуулсан уулзалт зохион байгуулав. Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т заасны дагуу намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа долоодугаар сарын 20, эцсийнхийг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас 29 нь тайлангаа хуулийн хугацаандаа ирүүлсэн аж.
Уржигдар 13 цаг 00 мин
Үнэт цаасны гүйлгээ 465.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэв
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос энэ оны эхний таван сарын үнэт цаасны зах зээлийн тайланг олон нийтэд танилцуулав. Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеийнхээс 465.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Түүнчлэн арилжаанд 797.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэний 69.2 хувь нь анхдагч, үлдсэн нь хоёрдогч зах зээлийнх байна. Үнэт цаасны гүйлгээний 16.3 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас , 15.2 хувийг хувьцаа, 13.6 хувийг Засгийн газрын, үлдсэнийг нь компанийн бонд эзэлж буй аж.
Уржигдар 11 цаг 30 мин