Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цахим орчинд хүүхдийг судалгаа нэрээр луйвардах эрсдэл өндөр байна

Цахим орчинд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдээс судалгаа авч, мэдээлэл цуглуулдаг байдал газар авчээ. Мөн энэ мэтээр насанд хүрээгүй хүүхдийг судалгаа, сугалаа нэрээр луйвардах эрсдэл ч бий. Үүнтэй холбоотой, нэгэн ээж сэрэмжлүүлэг постолжээ.
2024-03-12

Виз зөвшөөрлийн 13 үйлчилгээг бүрэн цахимжуулжээ

Виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж буурч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ.
2024-03-12

Хуулиараа хамгаалуулах эрхтэй амьтдад хууль сахиулагчид нь хүнлэг бус хандав

Түр асрах байранд өнгөрсөн сарын 1-нд 100 гаруй охой байв. Тэдэнд хөлдүү цувдай хаяж өгч, хуучин байшингийн нөмөр бараадуулан, төмөр тороор хашжээ. Эргэн тойронд нь цас хунгарлаж, бяцхан гөлөгнүүд бие биеийнхээ нөмрийг бараадацгааж байв. Уг ь 800 орчим сая төгрөгөөр түр асрах байр барихаар төлөвлөсөн гэх. “Удахгүй ашиглалтад оруулж, амьтдыг дулаан байранд хүлээн авна” гэж тэнд ажиллаж байсан хүмүүс хэлсэн юм. Харин өдгөө тэнд ажил хийх хүн үгүй болжээ. Түүнчлэн хүйтэнд 2-3-аараа хөлдөж үхсээр ноход нэг нь ч үлдсэнгүй. Уг нь 20 гаруй нохой үлдсэн байж.
2024-03-12

“Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр зургаан албан тушаалтныг мөрдөн шалгана

Хамаарал бүхий этгээдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан буюу “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэх үндэслэлээр нэр бүхий 6 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.
2024-03-12

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгалангийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2023 оны тавдугаар сард чөлөөлөгдсөн, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 171 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын хоёр хэрэг багтсаны нэг нь энэ Засаг дарга асны үйлдэл. Нөгөө нь дуулиант “Ногоон автобусны” гэх хэрэг байгаа юм. Ш.Идэрбаясгалан албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 
2024-03-12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх юм.
2024-03-12

“Шүншиг”, “Сэржим” архинд хуурамч акц наасан “Арван-Ундарга” ХХК-д яллах дүгнэлт үйлджээ

Гэвч тус шүүхийн шүүгч Э.Чингис урьдчилсан хэлэлцүүлгийн хурал хийгээд үйлдвэрлэл явуулж байсан харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан аж. Хэдийгээр тус компани нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн ч архиа хийсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн нутагт, “Сүү-Өгөөж” компанийн байранд учраас тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болжээ. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр П.Буриад Сүү-Өгөөж”- ийн захирал Д.Сарангэрэлтэй садан төрлийн холбоотой учраас тухайн компанийнх нь байранд үйл ажиллагаа явуулсан хэмээсэн юм. 
2024-03-12

Олон улсын улаан загалмай нийгэмлэгээс 459 250 швейцар франкын тусламж үзүүлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгч Б.Батцэцэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Зүүн Азийн бүсийн захирал Ольга Жумаева-г хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2024-03-12

 Хөгжлийн банкны охин компанийн захирлын хэргийг нэмж шалгаж дуусав

Ингээд Хөгжлийн банкны охин компани болох “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 15 тэрбумын хөрөнгө оруулалт авсан билээ. Эл мөнгийг“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д байршуулсан хөрөнгөөс гаргасан гэдэг. Тус сан нь стратегийн ач холбогдолтой, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий дунд болон урт хугацааны, өндөр үр өгөөжтэй боловч бэлэн байдал хангагдаагүй төслүүдийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах үндсэн зорилготой юм. Хууль журмын хүрээнд зээл олгосон гэдэг ч түүнийг гаргахад “Ди би эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Болормаа эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгож, Хөгжлийн банкандаа хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон учраас ийнхүү дахин яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод буй аж. 
2024-03-12

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр
2024-03-12

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шүүхэд шилжүүллээ

Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Эрүүл мэндийн эсрэг, Авлига, албан тушаалын тус бүр 2, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг,
2024-03-11

Зөвшөөрөлгүй хурдан морьдын уралдаан зохион байгуулжээ

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт
2024-03-11

Жуулчин тээврийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Хил дамнан гүйцэтгэх жуулчин тээврийн зөвшөөрлийг зөвхөн шаардлага хангасан аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулна.
2024-03-11

Зэрлэг гахай агнахгүй байхыг анхаарууллаа

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан
2024-03-11

ЦЕГ: Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 156 хэргийг хүргүүлжээ

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1727, Танхайрах 74, Хүний биед халдах 71
2024-03-11

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж
2024-03-11

Зудад нэрвэгдсэн малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

Цас их орж зам, даваа хаагдсаны улмаас алслагдсан аймаг, сумын 189283 малчин өрхийн
2024-03-11

“Оюутны санаачилга” уралдаан зарлав

“Оюутны санаачилга” уралдаанд оролцогчдын төслийг хэрэгжүүлэхэд “Таван богд” группийн менторууд тусална. Энэхүү уралдааныг СЭЗИС, “Таван богд” групп хамтран зохион байгуулж буй. “Ээлтэй хот”, “Иргэдийн оролцоог дэмжих нь”, “Хариуцлагатай хэрэглээг дэмжих”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” зэрэг сэдвээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын дунд уг уралдааныг зарлажээ. Ингэхдээ мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэх санаачилга гаргасан залуусыг дэмжих аж
2024-03-11