"Зам тээврийн нэг ослоос үүдэн замын хөдөлгөөн дунджаар 38 минут саатдаг"
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулахад даатгалын салбарын оролцоо, шийдлийн талаар санал солилцсон юм.
2024-01-05
Богдхан ууланд улиас тарих нь зохимжгүй гэв
“Ойн хайгуул” ХХК-ийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд Богдхан уулын Шанаган модны аманд навчит болон шилмүүст 26 400 мод тарьжээ. Эл төслийг БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо санаачилж, захиалагчаар “Өсөх зоос”, гүйцэтгэгчээр дээрх компани ажилласан юм байна.
2024-01-05
“Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын “Баг, хорооны Засаг дарга нарыг чадавхжуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу НЗДТГ, Удирдлагын академи хамтран “Иргэн төвтэй хөгжлийн төлөө” сэдэвт богино хугацааны сургалтад хорооны Засаг дарга нарыг хамруулж эхэллээ. Сургалтын эхний ээлжид Чингэлтэй болон Хан-Уул дүүргийн 49 хорооны Засаг дарга нар хамрагдаж байна.
2024-01-05
100 гаруй сая дагагчтай 4 инфлюенсер Монголын өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна
Сошиалд 37 сая дагагчтай дэлхийн од контент бүтээгч Нусейр Ясин буюу Нас Дэйли Монголд өнгөрсөн наймдугаар сард ирсэн. Тэгвэл тэрбээр 2024 оны гэрээндээ үргэлжлүүлэн зуржээ. Нас Дэйлигээс гадна манай улсад энэ жил улирал тутамд инфлюенсерүүд буюу нөлөөлөгч нар ирнэ. Тэд өвлийн аялал жуулчлалыг дэлхийд сурталчилж, нохой чарга, "Нэг жуулчинд - нэг хонь", өвлийн спорт зэргийг сурвалжлах юм.
2024-01-05
20 аймгийн 166 сумд өвөлжилт хүндэрчээ
Энэ сарын 3-4-нд шилжих шөнө ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч өмнөх өдрүүдийнхээс бага зэрэг чангарчээ. Үүний улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэгт цасан бүрхүүлийн зузаан нэмэгдсэн гэнэ. Өчигдрийн байдлаар Увс аймгийн Малчин сумд 37, Хяргаст 35, Давстад 31 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон нь одоогоор дээд үзүүлэлт аж. Өвөлжилтийн нөхцөл байдал ийнхүү хүндэрсэнтэй холбоотойгоор УОК-ын Шуурхай штабынхан 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийсэн бөгөөд зудын эрсдэлийг даван туулах нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэсэн гэнэ.
2024-01-05
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах иргэд урт дараалал үүсгэв
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ авах гэсэн жолооч нар техникийн хяналтын үзлэг, оношилгооны төвүүдэд өчигдрөөс урт дараалал үүсгэж эхэллээ. Тэд цахим орчинд “Оношилгооны төвд дөрвөн цаг дугаарлаж, ажлаа алдлаа”, “Холбогдох мэргэжилтнүүд нь зохион байгуулалт муутай байна”, “Иргэдэд тодорхой мэдээлэл өгөөгүй” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн. Иргэд ийнхүү дугаарласан шалтгаан нь цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэнтэй холбоотой аж. Мөн энэ сарын 8-наас гэрчилгээг төлбөртэй олгоно гэснээс ч шалтгаалсныг дугаарласан жолооч нарын төлөөлөл хэлж байлаа.
2024-01-05
Оюутнуудын автобусаар үнэгүй зорчих эрхийг түр хязгаарлалаа
Өмнө нь хэрэгжүүлж байсан Боловсролын тухай хуулийн 43.2.5-т “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэж заасан байв. Үүний дагуу оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчдог байсан юм. Харин уг хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны долоодугаар сарын сарын 7-нд батлахдаа дээрх заалтыг хасжээ. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын дагуу энэ оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих боломжгүйд хүрсэн гэж “Улаанбаатар смарт карт” компанийнхан тайлбарласан юм.
2024-01-05