Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцав

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2026-06-09

Энэ зуны хамгийн том хөгжмийн наадам “Green Stage Music Festival”-ийн тасалбарыг хэрхэн авах вэ?

Монголын хамгийн олон уран бүтээлч нэгэн тайзнаа цугларах, энэ зуны томоохон шоу тоглолт "Green Stage” фестиваль 6-р сарын 13-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
2026-06-09

Элсэлтийн шалгалтад 49 014 хүүхэд бүртгүүлсний 72 хувь нь математик сонгожээ 

Элсэлтийн шалгалтыг энэ сарын 25-28- нд улсын хэмжээнд зохион байгуулна. Эхний өдөр хүүхдүүд түүх, англи хэлний хичээ­лээр шалгуулах бол 28-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтад хамрагдах юм. Өөрөөр хэлбэл, эдгээр дөрвөн өдөр нийт 10 хичээлээр шалгалт өгөх бөгөөд заа­сан хугацаанаас нэг цагийн өмнө шалгалтын байранд очиж, анги, танхимд 10 ми­нутын өмнө суудлаа эзэлсэн байхыг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.
2026-06-09

АН: Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жаргалан нар мэдээлэл хийлээ. Эх орноо хамгаалахаар явсан цэрэг хөвгүүд амиа алдсаар байгаагийн ха­риуцлагыг тус намын бүлгийнхэн Батлан хамгаалахын сайд Д.Бат­лу­таас нэхэж, түүнийг огцруулахыг Ерөнхий сайдаас шаар­даад хоёр долоо хонож буй. Гэвч Ерөнхий сайд ямар нэг хариу өгөөгүй нь “Хариуцлага тооцох шаардлага­гүй” гэсэн үг хэмээн тэд ойлгож буй гэв. Тиймээс тэд Н.Учралыг өөрийг нь огцруулах асуудал хөндөхөөр гарын үсэг цуг­луулж эхэлсэн байна.
2026-06-09

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өсжээ. 
2026-06-09

Илэнх, Эрин голд загас нутагшуулах төсөл эхлүүлэв 

Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, зориудаар үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилгоор 2019 оноос “Чулуут тул-2030” төсөл хэрэгжүүлж, Сэлэнгэ мөрний эх Чулуут голд гурван сая гаруй жарамгай нутагшуулсан “Байгалийн загас үржүүлэг” төрийн бус байгууллагынхан “Илэнх” хэмээх ээлжит төслөө танилцууллаа.
2026-06-09

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн  барьсан нийслэлийн  төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцэж байна.
2026-06-09

Ээлжийн амралтын цалинг өгөхгүй бол хөдөлмөрийн байцаагчид хандаарай

ГБХНХЯ-ны дэргэдэх Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их тулгамддаг хууль, эрх зүйн асуудалд хариулт өгөх “Түгээмэл 10 асуулт, хариулт” мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэудаадээлжийн амралттай холбоотой маргааныг хэрхэн шийдүүлэх талаар онцолжээ. Тодруулбал, ээлжийн амралт авах үеэр байгууллага нь түүнд тохирсон мөнгийг тусад нь бодож өгөхгүй байх зөрчил цөөнгүй бүртгэгддэг аж. 
2026-06-09

Хүүхдийн хөгжлийн ордон бус, эрх мэдэлтнүүдийн ямбаны газар болох вий

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Ерөнхий сайд Н.Учрал Сүхбаатарын талбайн баруун талдбайрлахУлаанбаатар хотын захиргааны байрыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгож, Хүүхдийн төлөө сангийн долоон тэрбум төгрөгөөр засварлахаа мэдэгдсэн. Түүний хэлсэнчлэн манай улсад хүүхдэд ээлтэй орчин, хөгжлийн орон зай хамгийн их дутагдаж буй. Гэхдэээнэнь нүдээолсон шийдэл, эсэх талаар судлаачид олон талын байр суурь илэрхийлэх болов. Хүүхдэд зориулсан хэдэн өрөө гаргаж, сургалт явуулах нэрээр элдэв байгууллагынхан тухалж, тэдний оффис болох вий гэсэн хардлага нийгэмд үүсээд байна.
2026-06-09

СЕХ-ны гишүүнд дөрвөн хүн нэр дэвшүүлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. СЕХ нь нийт есөн гишүүнтэй. Тэднээс дарга болон нарийн бичгийн даргаас бусад нь орон тооны бус гишүүн байдаг юм. Тэгвэл тус хорооны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаран өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүсэлтээрээ чөлөөлөгдөж, Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон билээ.
2026-06-09

“Монголд ажиллагсдын 46 хувь нь нийгмийн даатгалд хамрагддаггүй” 

Олон улсын хөдөлмөрийн бага хурлын 114 дү­гээр чуулган “Платформ эдийн засаг ба дэлхийн хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдвийн хүрээнд НҮБ-ын Женев дэх төв байранд болж өндөрлөлөө. Чуулганд дэлхийн улс орнуудын Засгийн газрын гишүүд, ажил олгогч эзэд, ажилтнуудын төлөөлөл оролцож, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн сорилт, боломжуудын талаар хэлэлцэн, нийгмийн шударга ёсыг ахиулах асуудлаар санал солилцжээ. 
2026-06-09

Сурагчдыг аюулаас сэргийлэх сургагч багшаар бэлджээ 

“Гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөрийн сургагч багш бэлтгэх RISK хөтөлбөр”-ийг Онцгой байдлын ерөнхий газар, Монголын хүүхдийн зөвлөл хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлжээ. Т
2026-06-08

Тендерт шалгаруулсны хариуд хахууль нэхсэн гэх албан тушаалтныг шалгаж дуусжээ 

“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д эрх бүхий албан тушаал хашдаг З.Эрхэмбаярыг АТГ-ынхан шалгаж дуус­жээ. Тэрбээр тус компаниас зарласан нэг бус тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирд­лагаас хахууль өгөхийг шаардсан хэрэгт хол­богдсон юм байна. Тухайлбал, ажлын тусгай гутал, хувцас авах тендерт шалгарсан ком­панийн захирал эмэгтэйтэй “Телеграм” сүл­жээ ашиглан холбогдож, ажил үүргээ хэрэг­жүүлс­нийхээ төлөө шагнал, урамшуулал өгө­хийг шаардсан хэмээн буруутгагджээ.
2026-06-08

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.
2026-06-08

Зайсанд барилга барихын тулд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асанд хахууль өгсөн үү

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг дар­гаар ажиллаж байсан Б.Мөнхболдод холбог­дох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд ний­тэлсэн. Тэрбээр Зайсангийн аманд байрлах 2329.6 ам метр газарт орон сууц барих архи­тектур төлөвлөлтийн А даалгавар гар­гуулахын тулд бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.
2026-06-08

7-17 насны TEEN карттай харилцагчид DiGi Pay апп-аар дансаа удирдах боломжтой боллоо

ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан TEEN картыг 2020 онд Монголд анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаа тус карттай харилцагчдад дансаа өөрсдөө удирдах боломжийг бүрдүүлж, тэдний цахим хэрэглээнд төгс тохирох DiGi Pay TEEN үйлчилгээг танилцууллаа.
2026-06-08

Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын “Ягаан үдэш”  бие даасан үзэсгэлэн ХААН галерейд 6-р сарын 5-15-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болж байна.
2026-06-08

Ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулна 

Ирвэс хамгаалах сан (SLCF) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн багш, судлаа­ чид хамтран ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулахаар болжээ.
2026-06-08