Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц 50 хувьд хүрчээ
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн ням гарагт Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай танилцжээ. БНЭУ-ын 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг.
2025-11-03
Татвар, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг саатуулан шалгаж байна
Улсын төсвийг бүрдүүлэх үүрэгтэй татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад олон жил бугшсан, албан тушаалтнуудынх нь хууль бус үйлдлийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Онц их хэмжээний татвар, ниймийн даатгалын шимтгэл төлөлгүй зайлсхийсэн байж болзошгүй хэрэгт тухайн байгууллагын албан тушаалтнууд ч холбогдон шалгуулж буй юм.
2025-11-03
“Дэлгэцгүй долоо хоног”-т нэгдээрэй
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан энэ долоо хоногийг дуустал “Дэлгэцгүй долоо хоног” аяныг эхлүүлээд байна. Хичээл сургалт завсардсан эдгээр өдрүүдэд хүүхдүүдийн цахим хэрэглээг зохистой болгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, унших соёлыг дэмжих зорилгоор уг аяныг зохион байгуулж буй гэнэ.
2025-11-01
Залуус цалингаас илүүтэй байгууллагын соёл, ажиллах орчныг чухалчлах болжээ
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум YEF-2025”-ыг өчигдөр зохион байгуулав. Энэхүү форумын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкныхны хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц” судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа. Судалгаагаар залуучуудын олонх нь танилын хүрээгээрээ дамжуулан ажилд зуучлуулах нь түгээмэл болохыг тогтоожээ.
2025-11-01
Бээжинд төмөр замын чиглэлээр мэргэжилтэн бэлдэх нь
Зам, тээврийн яамныхан БНХАУ-ын Бээжингийн зам харилцааны их сургуультай хамтран төмөр замын салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэхээр болжээ. Талуудын хамтын ажиллагаа 2012 онд эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд манайхаас 60 оюутан тус сургуульд тэтгэлгээр сурч, тэд өдгөө төмөр замын салбарт мэргэжлээрээ ажиллаж буй юм байна.
2025-10-31
Г.Занданшатар: Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар багш нарын цалинг нэмэх, эсэх асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Бид боловсролын салбарын шинэчилэл дээр анхааран ажиллаж байна. 1 сая гаруй цалинтай багш нарын шаардлагыг зүй ёсны гэж бид хүлээн авч байгаа. Багш нарын цалинг 1000 долларт хүргэх бодлого хэрэгжүүлнэ.
2025-10-31
“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян эхлүүллээ
ХЭҮК-ынхон цахилгаан дугуй, скүүтер болон мотоциклтой холбоотой ослоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг өчигдөр эхлүүллээ.
2025-10-31
П.Наранбаяр: Цалин нэмүүлэх багш нарын шаардлагыг маш сайн ойлгож байна
Тэрбээр, "Боловсролын салбарт техник тоног төхөөрөмж болон ширээ сандалын хэрэгцээ их байгаа учраас энэ чиглэлийн хасалт хийгдээгүй. Мөн багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлд удирдагч хүн шиг байгаач гэж хэлмээр байна.
2025-10-31
Манай улсын халдварт өвчний үед хариу арга хэмжээ авах чадавх бэхжиж буй түвшинд үнэлэгдэв
Гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй халдварт өвчний үед мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, тохиолдлын удирдлагын тогтолцоогоор хангах тухай тушаалыг шинэчлэх үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Манай улс өнгөрсөн хугацаанд улаанбурхан, тарваган тахал, боом, менингит, “Ковид-19”-ийн халдвар, химийн бодисын болон хоолны хордлого зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой 100 гаруй тохиолдлын үед уг журмыг баримтлан тухайн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
2025-10-31
Өвлийн улирлын нислэг ноднингоос 42.7 хувиар нэмэгдэх төлөв гарчээ
Дөрвөн улирлын, тэр дундаа өвлийн аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр Монголын иргэний нисэхийн салбар ч сүүлийн жилүүдэд үлэмж тэлж, өсөлттэй байгаа аж. Тухайлбал, сүүлийн хоёр жилд манай улсын хөөрч, буух нислэгийн тоо эрчимтэй нэмэгдэж, 2024 онд л гэхэд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн байна. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад даруй нэг сая зорчигчоор олширч, бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Тэгвэл өнөө жил нисэхийн салбарын зорчигч урсгал 2.5 саяд хүрэх төлөвтэй байгаа гэнэ.
2025-10-31
“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийн ялыг гурван жил болгон багасгажээ
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Ногоон автобус”-ны гэх тодотголтой, 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, өчигдөр магадлалаа танилцууллаа. Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү¬ гийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг цагаатгасан.
2025-10-31
Зарим гол, мөрөн олон жилийн дунджаас оройтож мөстөх төлөвтэй
Монгол орны гол, мөрөн аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр зайрмагтаж, эл үзэгдэл сарын турш идэвхтэй үргэлжилдэг аж. Үндсэндээ арванхоёрдугаар сарын 10 гэхэд мөсөн бүрхүүл тогтож, бэхэждэг. Тэгвэл өнөө жил зарим гол, мөрний хөлдөх хугацаа цаг агаарын байдлаас шалтгаалж 5-15 хоногоор хойшлох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ.
2025-10-31
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм.
2025-10-31
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 50-д багтах боломжтой гэв
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн мэдүүллээ. Тодруулбал, ирэх таван жилд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас буулгахгүй байх, Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн шилдэг 50 орны нэг болгох зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ
2025-10-31
Сүнсний баяраар чанарын шаардлага хангасан амттан өгөхийг уриаллаа
Сүнсний баяр буюу хэллоуин өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-нд эл баярыг дэлхийн олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Манай улсад ч сүүлийн жилүүдэд өргөнөөр тэмдэглэж, хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр цуглуулах болсон. Тухайлбал, АНУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хүүхдүүд айлуудын хаалга тогшиж “Дайл, эсвэл хуур” гэж хэлээд чихэр цуглуулдаг уламжлалтай.
2025-10-31