Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ
2025-12-04

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиов. Энэ жил “Сайн сайхан нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангая” уриан дор тэмдэглэж байна. Манай улсад 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн бүртгэгдсэний 14 мянга гаруй нь хүү­ хэд аж. Хөдөлмөрийн насны 89 мянган иргэний ердөө 18 хувь нь ажил эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байгааг иргэний нийгмийн байгууллагынхан Ерөнхий сайд Г.Занданшатартай уржигдар уулзахдаа уламжилсан байна.
2025-12-04

Зеленскийн эргэн тойронд...

Өнгөрсөн сарын 28-нд Тамгын газрынхаа дарга, улсдаа нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог гэгдэж байсан Андрей Ермакийг Украины Ерөнхийлөгч Зеленский огцрууллаа. “Энергоатом” гэдэг улсын компанийн хөрөнгөөс завшсан гэх хэргээр авлигын эсрэг байгууллага Ермакийн албан өрөөнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарт нь ийм дуулиант хэрэг дэгдээд нэлээд удаж буй. Уг хэрэгт Ермакийн нэр холбогдсон тул түүнийг халахыг Зеленскийд зөвлөсөн гэсэн яриа дуулдаад байх болсон.
2025-12-04

Технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Оракл” компанийн хиймэл оюуны хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ

Манай улс “Цахимаар нэн түрүүнд” бодлого боловсруулан, өнгөрсөн есдүгээр сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегиэ баталж, ирэх таван жилд хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Үүний нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлэх юм.
2025-12-04

“Ковид-19”-өөс хойш дэлхий нийтээр төрөлт буурчээ

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төрөлт буурсаар байна. Ялангуяа “Ковид-19”-өөс хойш энэ үзэгдэл хавтгайр­ чээ. Тодруулбал, цар тахлын дараах 2022-2024 онд олон улсад төрөлт 2-8, зарим оронд 10-20 хүртэлх хувиар багассан үзүүлэлттэй байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан судалгаануудад онцолжээ. Тухайлбал, Азийн орнуудаас Монгол, БНСУ, Япон, мөн АНУ, Европын улсад ч хүн амын өсөлт саарсаар байгаа аж. БНСУ-д гэхэд 2023 онд 230 000 эмэгтэй амаржсан нь өмнөх жилийн үзүүлэлтээс 7.7 хувиар буурсан дүн болов. Японд төрөлт сүүлийн хоёр жилд 41-45 мянгаар цөөрсөн бол Хятадад төрөлтийн муруй 5.7 хувиар “урууджээ”.
2025-12-04

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2025-12-04

Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа

Түүнчлэн энэ төрлийн дуудлага, мэдээлэл ойрын өдрүүдэд олон бүртгэгдэх болсонтой холбогдуулан Булган аймгийн Засаг даргын 2025 оны А/724 дүгээр захирамжаар 2026 оны тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж, мал туухыг хориглосон байна.
2025-12-04

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн тэргүүнд өчигдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Др.Чю Донгиу бараалхав. НҮБ-ын уг байгууллага манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Ерөнхийлөгч энэ үеэр тэмдэглээд, “дэлхийн парламент” байгуулагдсаны 80 жилийн ойн мэнд дэвшүүлсэн байна.
2025-12-04

Шинэ төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хүмүүсийг баривчиллаа

Монгол Улсын хилээр шинэ төрлийн мансууруулах бодис нэвтрүүлсэн бүлэг хүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэллээ. Манай улсын харьяат С, Н, Б нар энэ сарын 1-нд Турк улсаас ирсэн агаарын хөлгөөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухдаа шингэн төрлийн метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулахыг завдсан байна. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулж ирэх гэж байсныг илрүүлсэн нь энэ юм.
2025-12-04

“Шатахуун импортлох захиалга баталгаажсан, тасалдал үүсэхгүй”

Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Улсын хэмжээнд ша­тахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход анхаарч буй гэнэ. Баруун бүс рүү төвөөс шатахуун тээвэр­лэн хүргэж байгаа бөгөөд Эрээнцав боомтоор ур­жигдрын байдлаар 16 чингэлэг АИ-92 авто бензин татан авчээ. Говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүү­лэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн хангахаар салбарын яам, импортлогч байгууллагууд хамтран ажиллаж байна гэв.
2025-12-04

“Төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангаагүй Х.Нямбаатарын талаар иргэд ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй”

Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилийн батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дийлэнх хэсэг буюу 82.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэх нь. Тэгвэл ирэх онд нийслэлийн төсвийн зардлыг 5.8 их наяд гаруй төгрөг байхаар төлөвлөсөн ба Улаанбаатар хот 1.2 их наядын алдагдалтай төсөв батлах гэж буй нь улсын төсвийнхтэй дүйцэхүйц түвшинд хүрчээ.
2025-12-04

Хувийн цэцэрлэгийн багш нар Сангийн яамд мэдэгдэл хүргүүллээ

Хувийн цэцэрлэгийн багш нар Сангийн яамд мэдэгдэл хүргүүллээ
2025-12-03

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдад ял оноож, 2.1 тэрбум төгрөг улсад хураажээ

Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдэд их хэмжээний хохирол учруулж байсан хүмүүст холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгино­хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-12-03

Сиднейд химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дэлбэрэв

Сиднейд химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дэлбэрэв
2025-12-03

“Говь” ХК-ийн албан тушаалтан хахууль авсан хэрэгтээ торгох ял шийтгүүлэв

Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыхаа холбогдсон хэргийн дуулианы дараа хэлбэрээ өөрчлөн хаалттай, хязгаарлагдмал хариуцлагатай болох гэж оролдсон ч Санхүүгийн зохицуулах хорооноос буцаагаад буй “Говь” ХК-ийн албан тушаалтны хахууль авсан хэргийг шүүх шийдвэрлэлээ
2025-12-03

Тэтгэврийн зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулна

Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийн асуудлаар гишүүн С.Эрдэнэбатын Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцсэн байна. Тэт­гэврийн зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, хэмжээнд нь хязгаар тавихгүй байх зэрэг чиглэлийг УИХ-аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанканд чиглэл өгсөн. Үүнийг хэрхэн хэрэгжүүлж буйг дээрх гишүүн асуусан аж.
2025-12-03

АИ-92 автобензиний нөөц 5460 тонн байна

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 443 вагон байна. Үүнээс 333 вагон буюу 20 мянган тонн дизель түлш, 91 вагон буюу 5460 тонн Аи-92 автобензин байна.
2025-12-03

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг олон салбарт хэрэгжүүлнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Литэй өчигдөр уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэд нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх талаар, тэр дундаа хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн талаар хэлэлцсэн юм. Ноос, ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлсийг нэмэгдүүлэх замаар бүтээмжийг өсгөх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахад уг төслийн зорилго чиглэж буй аж.
2025-12-03