Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.
2026-06-19

Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг сунгалаа 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан I орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг гаргажээ.
2026-06-19

Халдварт бус өвчин нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна 

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө (2026-2028 он) баталж, албан ёсоор танилцуулав. Манай улсад зүрх, судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, нас барсан хүмүүсийн 81 орчим хувь нь халдварт бус өвчний улмаас энджээ.
2026-06-19

Маргааш 1-р хорооллын арын замыг хаана

Сонгино Хайрхан Дүүргийн 1-р хорооллын арын замыг шинэчлэх, засварлах ажлын хүрээнд зургаадугаар сарын 20-ны орой 23:00 цагаас доорх байршилд зам хаахыг мэдэгдэж байна.
2026-06-19

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар татагдсан хөрөнгөө нийслэл дахин хуваарилж, төсвөө тодотгох нь 

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрч­ лөлт оруулах тухай тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг уржигдар нийслэлийн ИТХын ээлжит бус XIII хуралдаанаар хийсэн бол хоёр дахийг нь ирэх даваа гарагт хэлэлцэх нь. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва төслийг танилцуу­лахдаа “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн нь нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйл­чил­гээний зардалд нөлөөлж байгаа учраас шаард­лагатай нэмэлт сан­хүү­жилтийг шийдвэрлэх хэрэгтэй болсон.
2026-06-19

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.
2026-06-19

Б.Бат-Эрдэнэ “тэмээ гэхээр ямаа” гэсээр сууна

“Тэмээ гэхээр ямаа” гэж санаатайгаар тэс өөр, огт хамааралгүй зүйл ярьж, ярианы сэдвийг өөрчлөхөд ашиглагддаг монгол ардын хэлц үг байдаг . Бид “Б.Бат-Эрдэнэ Монголыг ойгүй болгох Ойн тухай хууль санаачилжээ” гээд 2026 оны гуравдугаар сарын 30-нд хэлэлцүүлэг, 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд d.parliament.mn-д байршуулсан төсөл, 2026 оны зургаадугаар сарын 8-нд УИХ-д өргөн барьсан төслүүдэд орсон зүйл заалтууд, түүнээс үүдэн гарах сөрөг үр дагавруудыг олон нийтэд хүргэсэн
2026-06-19

Ч.Төгсдэлгэрийг хилээр гарахыг хязгаарлаж, нөхрийг нь цагдан хорив

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг нөхрөөрөө дамжуулан барилгын Жэй Ти Эс Жи компаниас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна. Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналыг үндэслэн түүний нөхөр Б.Өсөхбаярт энэ сарын 5-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажил­лагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-д ангид хорьжээ.
2026-06-19

Экосистемээс “үнэтэй” инженерийн байгууламжийн ажил зуун задгай байна

Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Авто замчдын гудамж, “Улаанбаатар буян” компанийн төв байр орчмын Сэлбэ гол. Одоогоос яг жилийн өмнө энэ газарт хүнд машин механизмууд тоос та­туулан завсар чөлөөгүй ажиллаж, зам, ба­рил­гын компанийнхан явган хүний зор­чих хэсгийг хааж энд тэндгүй шороон овоолго босгосон байлаа. Сэлбэ голын урсгалыг хумьж, голдирол, татам хэсэгт нь том чу­луунууд овоо­лон, эргийг нь нойтон шороо­гоор чигжиж, бут, сөөгүүдийг нь тасчин бөөг­нүүл­сэн байсан юм. 
2026-06-19

Дэлхийд өрсөлдөх чадвараар Монгол Улс 70 орноос 67-д эрэмбэлэгджээ 

Швейцарт төвтэй “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-өөс 38 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чад­варын жилийн тайлан”-д энэ жил 70 орныг хамруулжээ. Харь­цуулах боломжтой 70 улсаас Монгол 67-д жагсан Нигери, Намиби, Венесуэлийг ардаа орхисныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс өчигдөр мэдээллээ.
2026-06-19

Монголын гурван баг ДАШТ-д өрсөлдөж байна 

Хонконгт эхэлсэн шатрын түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Анугийн удирд­­лагад “The MongolZ”, мөн “Алдар” спорт хорооны шигшээ баг, 2000 хүртэл чансаатай сонирхогчдын ангилалд “Босоо ноён” клубийн тамирчид оролцож буй.
2026-06-18

Нөхөн сонгууль болох 42 сумд “Сонгогчийн булан” нээжээ 

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний но­­мын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим” ажиллуулж буй. Мөн иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл түгээх зорилгоор нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн номын санд “Сонгогчийн булан” тохижуулж эхэлсэн байна.
2026-06-18

Дархан-Уул дахь Улсын нөөцийн салбарын албан тушаалтнуудад ял шийтгэв

ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалан хэлэлцлээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр эрх мэдлээ ашиглан Х.Оргилболдын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
2026-06-18

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.
2026-06-18

Жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгай таних тэмдэг тарааж эхэллээ

Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд үзүүлэх нийгмийн дэмжлэг, халамжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай таних тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Уг таних тэмдгийг харьяа өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан үнэ төлбөргүй авах боломжтой юм.
2026-06-18

Тайваний Үндэсний хааны ордонд Чингисийн эш хөргийг дэлгэн үзүүлнэ

Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Эш хөргийн ивээл-Эв эеийн ерөөл” хэмээх тусгай үзэсгэлэнг долоодугаар сарын 6-наас есдүгээр сарын 10-ныг дуустал Тайваний Үндэсний хааны ордон музейд дэлгэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох хосгүй хоёр бүтээлийг олон нийтэд дэлгэх нь. Тодруулбал, Их Эзэн Чингис хааны эш хөрөг, “Хубилай хаан авд мордсон нь” бүтээлийг хүндэтгэлийн тэнхимд олны хүртээл болгоно. 
2026-06-18

“Бидисек” компани гурван сая ам.долларын бонд гаргах нь

Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй “Бидисек” компани хөрөнгө оруулалтын төслөө хэрэгжүүлэх зорилгоор санхүүжилтийн бүтцээ өөрчилж, олон нийтээс бонд хэлбэрээр хөрөнгө татахаар болжээ. Тодруулбал, тус компани гурван сая хүртэлх ам.долларын үнийн дүнтэй, хоёр жилийн хугацаатай бонд гаргахаа мэдээлсэн аж.
2026-06-18

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг 6 дугаар сарын 20-ны 00:00 цагаас 6 дугаар сарын 21-ний 23:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2026-06-18