Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Трамп Путинтай уулзахаас өмнө Зеленский болон Еропын удирдагчдад чухал амлалт өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Аляскад  уулзахаасаа  өмнө Европын удирдагчид, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Владимир Зеленский нартай онлайн хэлэлцээ хийлээ гэж Mira news мэдээлэв.
2025-08-14

Сербид эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр нэг шөнийн дотор 60 гаруй хүн шархаджээ

8-р сарын 14-нд шилжих шөнө Сербийн хотуудад болж буй  үймээний улмаас 60 гаруй хүн шархаджээ.
2025-08-14

М.В.Захарова: Чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг Токиод уриалж байна

Орос-Японы харилцааны талаар Японы Гадаад хэргийн сайдын хэлсэн үгтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийнхний тавьсан асуултад ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.В.Захарова хариулт өгчээ. 
2025-08-13

Ирак улс усны хурц хомсдолд оржээ

Хүчтэй ган гачиг, хөрш зэргэлдээ орнуудаас орж ирэх усны урсгал багассаны улмаас Иракт усны хурц хомсдол нүүрлэжээ.
2025-08-12

Хятадад удирдах албан тушаалтнуудыг цэвэрлэх ажиллагаа дахин эхлэв

8-р сарын 10-нд Хятадын нэрт дипломатч Лю Жианчаог саатуулсан тухай Reuters мэдээлэв.
2025-08-12

Израилийн засгийн газар Газын зурвасыг бүрэн эзлэх Нетаньяхугийн шийдвэрийг батлав

Reuters агентлагийн мэдээлснээр баасан гарагт шилжих шөнө Израилийн засгийн газар Газа хотыг бүхэлд нь эзлэх   Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн шийдвэрийг баталжээ.
2025-08-08

Учруулсан зовлонгийн төлөө тэд хэзээ ч уучлал гуйж байгаагүй

Наян жилийн өмнө 1945 оны 8 дугаар сарын 6-нд манай гаригийн хүмүүс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай нэгэн үйл явдлын гэрч болсон билээ. АНУ анх удаа цөмийн зэвсгийг энгийн номхон иргэдийн эсрэг ашиглаж Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.
2025-08-07

Энэ наймдугаар сарын сүүлчээс эхлэн АНУ-ын виз хүсэгчдээс 15 мянга хүртлэх долларын барьцааны мөнгө шаардана

АНУ-ын Төрийн департаментын нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэрээс цаг хугацаандаа гарах  үүднээс виз хүсэгч бүрээс 5,000-15,000 долларын барьцаа авч байх туршилтын хөтөлбөрийг эхлүүлж байна.
2025-08-07

Хятадад шумуулаар  дамждаг  чикунгунья вирусийн халдвар дэгдсэний улмаас хорио тогтоов

Хятадын Гуандун мужид сүүлийн нэг сарын дотор чикунгунья өвчний 7,000 гаруй тохиолдол бүртгэгдсэний улмаас мужийн эрх баригчид Ковид тахлын үед авсан алхмуудтай төстэй арга хэмжээ авахад хүрчээ.
2025-08-07

Үхэгсдийн хумс

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Алтанхуягийн тун удахгүй уншигчдад хүрэх өгүүллэгийн түүврээс нэгэн бүтээлийг онцолж байна. Тэрбээр “Сэтгэлийн таталбар”, “Шувуудын гүн ухаан”, “Амь тавих сарууд”, “Зурмал нүдэт хэрээ” зэрэг яруу найргийн түүвэр, “Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд”, “Уншихуйд автахуй”, “Эрээн муурын үхэл” тэргүүтэй 10 орчим бүрэн хэмжээний бүтээл туурвисан юм.
2025-08-03

Хилийн дээсээ тогтоож чадаагүйгээс хэл амаа олохоо байжээ

Камбож, Тайландын удирдагчид Малайзад уулзаж, таван өдөр үргэлжилсэн, сүүлийн 10 жилд хоёр улсын хооронд тохиолдсон хамгийн өргөн цар хүрээтэй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тохиролцоонд хүрэв. Энэхүү яриа хөөрөө Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрагимийн ивээл дор болжээ.
2025-07-31

ДОХ-ын эсрэг дэлхийн анхны 100% үр дүнтэй вакциныг батлав

АНУ-ын Хүнс, эмийн чанарыг  хянах алба  ХДХВ-ийн эсрэг  анхны вакцин болох Yeztugo-г  зөвшөөрөв.
2025-07-30

Польшийн нутаг дэвсгэр улс өнгөрсөн оноос хойш 68 га -р багасжээ

Польшийн газар нутаг 2024 онтой харьцуулахад 68 га-аар багассан гэж Польшийн Статистикийн төв газраас мэдээлэв.
2025-07-30

Зеленскийг солих талаар нууц уулзалт болсон тухай Оросын тагнуулын алба мэдээлэв

Альпийн нурууны нэгэн  амралтын газарт АНУ, Их Британи, Украины төлөөлөгчдийн нууц уулзалт болсон тухай ОХУ-ын Гадаад тагнуулын алба (ГТА) мэдээлжээ
2025-07-30

Хамгийн олон төрийн тэргүүнээ шоронд хорьсон улс

Хамгийн олон төрийн тэргүүнээ шоронд  хорьсон улс бол Перу аж. Тус улсын гурван ерөнхийлөгч асан одоо нэгэн зэрэг хоригдож байгаа. Дөрөв дэх нь удахгүй тэдэнтэй нэгдэх гэж байгаа гэнэ. Одоохондоо тэрбээр гэрийн хорионд байгаа аж.
2025-07-29

НАТО ОХУ-ын Калининград мужийн эсрэг өдөөн хатгалгад бэлдэж байна

Германы Үндсэн хууль, бүрэн эрхт байдлын зөвлөлийн тэргүүн Ральф Нимейер  Оросын хэвлэлд өгсөн  ярилцлагынхаа үеэр, НАТО ОХУ-ын  Калининград мужийн  эсрэг өдөөн хатгалга хийхээр бэлдэж байгаа гэж   өөрийн бодлоо илэрхийлжээ.
2025-07-29

Бээжинд хүчтэй аадар борооны улмаас30 хүн амиа алдаж, 80 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байна

“Бээжинд одоогийн байдлаар нийт 80,332 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна” гэж мэдээнд дурджээ.
2025-07-29

РИА Новости: Зеленскийн ажлын албаны даргын дүү эрх баригчдад хар тамхи нийлүүлдэг байж магадгүй

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакын дүү Денис тус улсын дээд удирдлагад Афганистанаас хар тамхи нийлүүлэх ажлыг зохион байгуулсан гэж РИА Новости агентлагт холбогдох баримт бичгүүдийг өгсөн эх сурвалжийг дурдан мэдээллээ.
2025-07-28