Өмнөд Африкт болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтыг АНУ газар өмчлэх хуулийн улмаас оролцохгүй байж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хэлэлцэж буй газрыг нөхөн олговоргүйгээр хураан авах тухай хуулийн улмаас Их 20-ийн уулзалтад оролцох бэлтгэлээ түр зогсоолоо. Хэрэв уг хууль Өмнөд Африкт батлагдвал АНУ уг арга хэмжээг бойкотлох болно гэж The Washington Post сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Африкт цагаан арьст иргэдийг хоморголон устгасан тухай Трампын мэдэгдлийн дараа Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм шийдвэр гаргасан байна.
WP-ийн үзэж байгаагаар АНУ-ын уг шийдвэр Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын нөлөөг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм. Тиймээс Бээжин АНУ-ын эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр өөрийн санаачлага дэвшүүлэх боломжтой болно гэж шинжээчид ч тэмдэглэжээ.
Их 20”-ийн уулзалт ирэх арваннэгдүгээр сард Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болно.