Өчигдөр буюу 5-р сарын 15-нд Станбул хотноо эхлэх байсан ОХУ-Украины хэлэлцээр Украины төлөөлөгчид ирээгүйн улмаас хойшлогджээ. Тус өдрийн орой нь л Киев төлөөлгчдийнхөө бүрэлдэхүүнийг баталгаажуулж, оролцох болсноо мэдэгдснээр уулзалтыг тавдугаар сарын 16 хийхээр болов.
Тавдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ-Украины шууд хэлэлцээг гурван жилийн өмнө тасалдсан үеэс сэргээх саналыг гаргасны дараа Стамбулд одоо болж буй уулзалтыг зохион байгуулсан юм.
5-р сарын 14-ний орой Путин төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсөн бөгөөд гурван жлийн өмнө Оросын талыг тэргүүлж байсан Мединйский дахин ахлах болсон юм. Бүрэлдэхүүнд мөн Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Жанжин штабын ерөнхий газрын дарга Игорь Костюков, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар багтжээ.
Хэдийн ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлагдсан байсан ч Владимир Зеленский тэргүүтэй Украины төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Анкара руу ниссэн. Түүнтэй хамт Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха, Украины Аюулгүй байдлын албаны дарга Василий Малюк, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Игорь Жовква, Игорь Брусило нар дагалдан явсан байна. Уулзалтад мөн Батлан хамгаалахын сайд Рустэм Умеров, Украины Зэвсэгт хүчний жанжин штабын дарга (AFU) Андрей Гнатов нар оролцохоор Туркт иржээ.
5-р сарын 15-ны үдээс хойш Владимир Зеленский өөрөө хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Үүнийгээ тэрээр ОХУ-ын төлөөлөгчдийн “түвшин доогуур” байгаатай холбон тайлбарлав.
“Путин ирсэнгүй, тэрбээр энд байхгүй, тэр Станбулд байхгүй, бид түүнийг хайж дэлхийг тойроод гүйж чадахгүй болохоор Украины Аюулгүй зөвлөлийн дарга, Жанжин штабын дарга мөн надад Истанбулд хийх зүйлгүй гэж тэрбээр Анкара дахь Украины ЭСЯ-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Режеп Эрдоган нарыг “хүндэлж” Украины төлөөлөгчдийг Станбул руу явуулахаар шийджээ. Украины талыг тус улсын Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлэх болсн бөгөөд Зеленскийн хэлснээр, Украины төлөөлөгчид тавдугаар сарын 16-нд Истанбулд ирнэ.
Украины төлөөлгчдийг хэлэлцээнд оролцогчидтой хийх уулзалтыг угтан ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "Манай төлөөлөгчдийг ерөнхийлөгч баталсан бөгөөд хэлэлцээ хийх бүрэн эрхтэй. Бид бүтээлч хандан, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ" гэж мэдэгдэв.
Уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг аль ч тал албан ёсоор зарлаагүй байгаа. Үүний зэрэгцээ Украины төлөөлөгчид зөвхөн 30 хоногийн хугацаанд гал зогсоох, дараа нь бусад зохицуулалтын асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгааг Владимир Зеленский баталсан.
“Хэрэв гал зогсоохгүй, шийдвэр гаргахгүй, хоёр талын уулзалт хийхгүй бол бид Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг, тэр дундаа АНУ-аас авахыг хүсч байна” гэж Украины төрийн тэргүүн мэдэгджээ.
Оросын талын хувьд Владимир Мединский сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, төлөөлөгчид буулт хийхэд бэлэн байна гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ тэрээр Истанбул дахь хэлэлцээг Украины тал 2022 онд тасалдуулсан энхийн үйл явцын үргэлжлэл гэж үзэж байгаагаа онцоллоо.
“Шууд хэлэлцээний зорилго нь эрт орой хэзээ нэгэн цагт мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах замаар урт хугацааны энх тайван тогтоох явдал юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Медынский хэлжээ.
Туркт болж буй Украины асуудлыг зохицуулах олон улсын уулзалтуудыг тоймловол:
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар Анкарад хоёр цаг гаруй уулзав
НАТО-гийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын хоёр өдрийн албан бус уулзалт Анталья хотод эхэлсэн бөгөөд үүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцжээ. Энэ уулзалтад урьдын адил Украины ерөнлийгчийг урьсангүй.
Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан болон ОХУ-ыг төлөөлөгчдийн уулзалт болжээ.
Пүрэв гарагийн орой АНУын Төрийн нарийн бичгийн дарга Рубио мэдэгдэл хийхдээ АНУ Станбулын хэлэлцээнээс их зүйл хүлээхгүй байгааг хүлээн зөвшөөрөв.
"Үнэнийг хэлэхэд, энэ цаг мөчид миний бодлоор амжилтад хүрэх цорын ганц арга зам бол Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Путин хоёрын яриа хэлэлцээ юм" гэж тэрбээр хэлжээ.