Израилийн арми Газын зурвасын хойд хэсэгт байрлах Индонезийн эмнэлгийг нурааж эхэлсэн бөгөөд барилга дотор 55 хүн дарагдсан тухай Аl Jаzera суваг мэдээлэв. Энэ нь тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй цорын ганц эмнэлгийн байгууллага байв.
Тус эмнэлэг нь 400 мянга орчим оршин суугчдад үйлчиллэг байсан бөгөөд Израилийн арми эрчимт эмчилгээний тасгийг онилж, хүнд техник хэрэгсэл ашиглан галлаж байна.
Бульдозер, цэргийн техникүүд эмнэлгийн хаалга, хойд ханыг эвдэн сүйтгэж, 12 эмч, 43 өвчтөн нуранги дор үлджээ. Палестины Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж буйгаар тус бүс нутгийн оршин суугчдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ бүрэн тасалдсан байна.
Өмнө нь Израилийн цэргийн удирдлага Газын зурваст хуурай замын томоохон ажиллагаа явуулж эхэлснээ мэдэгдсэн. Эх сурвалжийн мэдээлснээр тус бүс нутгийн өмнөд болон хойд хэсэгт цэргийн ажиллагааг явуулах аж. Энэхүү ажиллагаа нь Хамасыг бүрэн ялах зорилготой "Гидеоны сүйх тэрэг" төлөвлөгөөний нэг хэсэг юм.
Үүний дараа Палестины хөдөлгөөн Газын зурваст гал зогсоосон тохиолдолд 7-9 барьцаанд байгаа хүмүүсийг суллахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Уг саналын дагуу гал зогсоох хэлэлцээр 60 хоног үргэлжлэх ёстой.