Тавдугаар сарын 25-нд Орос, Ураины талууд 1000х100 томъёоны дагуу хоригдлуудыг солилцож дуусгажээ.
"5-р сарын 16-нд Истанбулд байгуулсан Орос-Украины хэлэлцээрийн дагуу 5-р сарын 23-25-ны хооронд Орос, Украины талууд 1000 х 1000 гэсэн томъёогоор солилцоо хийв" гэж тус мэдэгдэлд тэмдэглэжээ.
Солилцоо гурван өдөр үргэлжилсэн бөгөөд эхний шатанд 270 байлдагч, 120 энгийн иргэдийг хүлэллцсэн бол маргааш нь 307 цэргийн албан хаагчид эх орондоо буцаж иржээ. Ням гарагт солилцоо "303х303" гэсэн томъёоны дагуу явагдсан байна
Украинд цэргийн албан хаагчид, хилийн цэрэг, Үндэсний гвардийн ажилтнууд буцаж ирснийг тус улсын тэргүүн мэдэгдлээ.
Эргэн ирсэн Оросын цэргийн албан хаагчид одоогоор Беларусийн нутаг дэвсгэрт байгаа бөгөөд тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлж байна. Дараа нь тэднийг ОХУ-д авчирч, БХЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудад эмчлүүлж, нөхөн сэргээх юм.
Гэрэл зургуудаас харахад олзлогдлоос буцаж ирсэн Украинчууд үсээ хусуулж, олон хүн Холбооны шийтгэх албаны байгууллагуудын хоригдлуудад олгодог дүрэмт хувцас өмссөн байна.
Буцаж ирсэн Оросын цэргийн албан хаагчид ЗХУ болон Оросын эзэнт гүрний төрийн далбааг мандуулсан бичлэг хэвлэүүдэд нийтлэгджээ. Оросын эзэн хааны тугийг (хар-шар-цагаан) орчин үеийн ОХУ-д үндсэрхэг үзэлтнүүд ашиглагддаг аж.