Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

 “Эрдэнэс Монгол”-ын  нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтэц, зохион байгуулалтыг оновчлох, зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөн байгуулах, татан буулгах арга хэмжээ авах Засгийн газрын тогтоол батлагдлаа. 
2026-06-17

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр болон холбогдох албаныхан Д.Сүхбаатарын талбайд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, цэцэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлж, 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
2026-06-17

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлжээ

Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна. Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна.
2026-06-17

Туул голд гурван иргэн живж амиа алджээ

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 
2026-06-17

“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд нийт 4.2 км урттай “Дүүжин замын тээвэр”-ийг барина. 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 75 орчим хувьд хүрчээ. Тухайлбал, ган татлага татах, сүвлэгээ зэрэг инженерийн нарийн гүйцэтгэлийн ажлууд дуусаж, хоёр буудлын барилга болон гараашийн барилгын ажлууд үргэлжилж байна.
2026-06-16

Баянгол дүүргийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд бүрэн хамруулна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Хассуурь сантай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн 120 тусгай хэрэгцээт хүүхдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд амжилттай хамрууллаа.
2026-06-16

Энхтайваны гүүрнээс автомашин унасан осол гарчээ

Энхтайваны гүүрнээс автомашин унасан осол гарчээ
2026-06-16

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд бараалхав.
2026-06-15

ХААН Банк "ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн 3-рт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ТОП-100 аж ахуйн нэгжийг жил бүр тодруулан өргөмжилдөг уламжлалын дагуу Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас 2025 оны шилдэг ААН-үүдийг жагсаан эрэмбэлж, өнөөдөр олон нийтэд зарлалаа.
2026-06-15

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангах чухал үүрэгтэй шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо.
2026-06-15

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус төсөл нь 36.0х36.0 метр хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар, нийт 2,431.3 ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн угсралт болон дотор заслын ажлыг хийж байна.
2026-06-15

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.06.15/ болж, баяр наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл солилцлоо.
2026-06-15

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын мэдээгээр зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.
2026-06-15

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1675 дуудлага мэдээлэл иржээ

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 08- 14-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийт 1675 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
2026-06-15

Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Олон улсын санхүүгийн корпораци (IFC) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорациас Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүдэд бүтэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мөн төслийн тодорхой үе шатуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.
2026-06-12

Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам  хүртэлх авто замыг зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
2026-06-12

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.  Энэ төслөөр “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийг хийж, илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтээ дэмжинэ" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн. 
2026-06-12

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий батлагдаж, гарах хөдөлгөөнийг 14 хоногоор хориглолоо

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчин батлагджээ. Иймд өнөөдрөөс 13.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд тус сумаас гарах хөдөлгөөнийг хаасан тухай Засаг дарга Н.Захирахбаатарын захирамж гарсан байна.
2026-06-12

Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ.
2026-06-12

Ирэх даваа гарагаас дараах газруудад халуун ус хязгаарлана

Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.
2026-06-11