Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, дулаалгын төсөлд хамтрах, төрийн албан дахь жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2026-06-11
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлж байна. Ойрын хугацаанд манай улс хүүхэд, гэр бүлийн дагнасан шүүх байгуулах асуудлыг судалж, энэ талаар туршлага бүхий Солонгос улсын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдаас мэдээлэл авч хамтран ажиллах болсон. Мөн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас хэрэгжүүлсэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийн үр шимээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, квот нэмэх, улмаар 9 дэх удаагийн УИХ-д эмэгтэй гишүүд олноор сонгогдох боломж бүрдсэн гэдгийг Хүний эрхийн дэд хорооны дарга танилцуулав.
2026-06-11
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг хуваарийн дагуу дүүрэг бүрд зохион байгуулна
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг 2028 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө. Нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газар эзэмшиж буй иргэнд газар өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 онд нийслэлийн 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлсэн. Ийнхүү нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн байна.
2026-06-11
Богд ууланд 14 хоног алхахгүй байхыг зөвлөжээ
Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг багасгах зорилгоор Залаатын ам, Хүрэл тогоотын хэсгийн 2000 га талбайд энэ сарын 9-10-нд бактерийн бэлдмэл цацаж байна.
2026-06-10
“Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц” төслийн явган болон дугуйн замын ажил дууслаа
Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих төслийг дөрвөн байршилд төлөвлөж, газар чөлөөлөлтөөс эхлээд гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх болон барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж буй. Тухайлбал, төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр 90 метр урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажлыг дуусаж, металл гүүрийн гол хийцлэлийн бэлтгэлийг хангаж байна.
2026-06-10
Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө
Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн албан тушаалтан нь өөрийнх нь талаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн Зөв.мн сайтыг "Өөрийнх нь зургийг ашиглалаа" гэх үндэслэлээр гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр торгуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-ын дарга зэрэг албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буй.
2026-06-09
10 настай хүүхэд автомашинд мөргүүлжээ
Цагдаагийн байгууллагад 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
2026-06-09