Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
ХГБХХЕГ болон харьяа дүүргийн албан хаагчид, ахмад үеийнхэн, хүүхэд багачууд Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
2026-05-08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
2026-05-08
Өнөөдөр 5 дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр /2026.05.07/ Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүрэг, Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана.Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас мэдээлэв.
2026-05-07
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн
2026-05-07
ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан.
2026-05-06
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн этгээдийг бүх насаар хорих ял оноолоо
Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар болов.
2026-05-06
Төрөлт 5.7 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 онд нийт 56.2 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оноос 5.7 хувиар буурчээ. Төрөлтийн нийлбэр коэффициент (ТНК) нь нэг эмэгтэйн нөхөн үржихүйн амьдралынхаа хугацаанд төрүүлж буй нийт хүүхдийн тоог илэрхийлдэг статистик үзүүлэлт бөгөөд 2025 оны байдлаар 2.4 байна
2026-05-05
“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:05 цагт Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Ч.Ундрам, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, О.Номинчимэг нарын буюу 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
2026-05-05
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-05-05