Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Баяр-Отгон

ЧУУЛГАН: Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тэгвэл уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Дараагийн Ерөнхий сайд томилогдтол тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
2026-03-27

ТББХ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхий сайдыг үүрэгт албанаас нь чөлөөлөх тухай саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Г.Занданшатараас гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалаа. Байнгын хорооны хуралдаанд нийт 19 гишүүн оролцсоноос 16 гишүүн  буюу 84.2 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжлээ. Ингэхдээ шинээр Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг тогтоолоор даалгалаа. 
2026-03-27

Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хуралдуулна

Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ үеэр Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 
2026-03-27

Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70 мянган айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр шаардлагатай төсвийг шийдвэрлэж, 29 байршилд ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчимд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.
2026-03-27

Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын гаргасан ирэх сарын цаг агаарын төлөвөөр сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
2026-03-27

Б.Энхтүвшин: Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн шатахууны үнийг 300–350 төгрөгөөр нэмэгдүүлнэ

АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин шатахууны үнэ, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Дэлхий нийтэд үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас болж, 100 гаруй улсад шатахууны онцгой байдал үүсээд байна.  Дэлхийн 90 гаруй улс нефтийн хомсдолд орж, хязгаарлалт хийсэн байна. Төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд нефть бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаар та бүхэнд мэдээлэл хүргэж байна.
2026-03-27

Дроноор цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж 2533 үйлчлүүлэгчийн амь насыг аварчээ

Цусны сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
2026-03-27

Халуун усны шугамыг засварлаж байна

Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн. Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй.
2026-03-27

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
2026-03-26

О.Цогтгэрэл: Мафийн нэг хэсэг болж хувирсан Б.Энхбаяр болон дэд сайд нар яаралтай ажлаа өгч шалгуулах ёстой

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс улс төрийн цаг үеийн асуудлаа мэдээлэл хийлээ.  Энэ үер АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. Тоо харвал, АН 42 гишүүнтэй, МАН-ын болоод тэдний эвсэлд байгаа гишүүдийн тоо 80. Биднээс үл хамааран бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой.
2026-03-26

Н.Учрал: МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.03.26/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхлэх байсан ч 12 цаг 50 минутад гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга  Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.
2026-03-26

Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихсэх энэ үед гал түймрийн эрсдэл нэмэгддэг. Одоогийн байдлаар хоёр гал түймрийг цурамд оруулан, унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2026-03-26

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулж болзошгүй үйлдлийн талаар мэдээлсэн шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, тэдгээрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
2026-03-25

Хоёр орны аврагчид 20-27 метрийн гүнд шумбалт хийж, харилцан туршлага солилцлоо

ОХУ-ын Эрхүү мужийн Никола тосгонд байрлах Байгалийн эрэн хайх, аврах отрядад зохион байгуулсан хоёр улсын аврагчдын хамтарсан “Хүйтний улиралд усны гүнд шумбах эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцож, харилцан туршлага солилцлоо. 
2026-03-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.25/ 08.00 цагт эхэлж, үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
2026-03-25

Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулахыг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна. 
2026-03-24

Н.Отгонбаяр: Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлж буйгаар Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгаа байдаг. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур байдаг аж. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байх аяны хүрээнд эзэнгүй нохой, муурыг эзэнтэй болгох зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн зүгээс Хан-Уул  дүүргийн 13 дугаар хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Орчны бохирдол хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. 
2026-03-24

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
2026-03-24

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа
2026-03-23

Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаярыг нийт 1.6 сая ам.доллар бэлнээр авсан гэдгийг гэрчүүд надад хэлсэн

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр, " Миний бие Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг "Бодь групп"-ээс 500 мянган ам.долларын хандив авсан. Үүнийг АТГ-т шалгуулахаар ирсэн. 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч байна. 
2026-03-23