Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн М.Б-д холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял ногдуулж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчээс 167 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар болов.
Эргэн сануулахад, 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эх хэмээх газарт жирэмсэн эмэгтэйг 4 настай охины хамт амь насыг нь хөнөөн, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 49 настай эрэгтэй М.Батчулууныг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн байдаг.