Нефт боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй болсон талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
"Манай улс газрын тосны хэрэглээ гаднаас 100 хувь хараат байдаг. Хараат байдлаасаа ангижрах ёстой алхам бол нефтын үйлдвэр барих юм. Гэтэл Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо. Санхүүжилтийн бэрхшээлийг шийдэх санал хураалт дээр УИХ дээр дэмжигдсэнгүй. Салбарын сайдын хувьд үнэхээр сэтгэлд дундуур байна.
Мөн уг хуультай цуг Эрдэнэбүрэнгийн УЦС, нефть боловсруулах үйлдвэр, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт багтаж байсан. Бас эдгээрээс болсон байж магадгүй. Иймд газрын тосны үйлдвэрийн төслийг тусад нь гаргаж байгаад өргөн барьж болно. Болохгүй бол засгийн газраас шуурхай оруулах арга хэмжээ авна" гэх мэдээллийг өглөө.