Хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2026.03.16) эхэллээ. Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон. Мөн Улсын Их Хурлын чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог үйл явдал болсон юм.
2026-03-16
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувьд цастай байна.
2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
2026-03-13
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.334 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11652, орон нутагт 2677 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 12-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
2026-03-12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.331 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11650, орон нутагт 2676 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
2026-03-11
“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо
Улсын Их Хурлын гишүүнийг дагалдан ажиллаж, байнгын хороо, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаатай танилцан, “Загвар парламент” үйл ажиллагаанд оролцож, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг бодитоор мэдрэх боломжийг оюутнуудад олгодгоороо ач холбогдолтойг “Нээлттэй парламент-2026” оюутан дадлагажуулах хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцолсон юм.
2026-03-11
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дуусжээ
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын 432 ам метр талбайд хэсэгчилсэн их засвар хийлээ. Тодруулбал, өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз, давхар дундын шатыг шинэчилж, ариун цэврийн өрөөнүүдэд шинэ тоноглол суурилуулан, дотор гэрэлтүүлэг болон бусад шаардлагатай засварын ажлуудыг хийсэн юм.
2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замын засвар шинэчлэлтийг хийнэ. Авто замын засвар шинэчлэлтийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 2024 оны есдүгээр сараас 2025 оны есдүгээр сар хүртэл нэг жилийн хугацаанд 86 байршилд 233 км авто замыг шинэчилж байв. Тэгвэл энэ онд засвар шинэчлэлт хийх авто замын талаар мэдээлэл хүргэж байна.
2026-03-11
МИАТ тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх оронд нь авч ирлээ
Ойрхи Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орнууд агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир бусад улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авах ажиллагааг эхлүүлээд байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм.
2026-03-11