Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, "Иргэд болон улс төрийн намууд Туулын хурдны замын асуудлаар шаардлага хүргүүлж байна. Бид ард түмний дэмжлэгтэйгээр сонгогдсон учир дуу хоолойг сонсох учиртай. Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор хууль хяналтынхан хотын удирдлагуудыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоох хүртэл уг төслийг зогсоож байна. Өөрөөр хэлбэл, Иргэдийн дунд үүссэн төөрөгдлийг эцэслэх хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө.