Улаанбаатар болон 21 аймгийн агаарын чанарыг мэдээлэх сайт ажиллаж эхэллээ
Улаанбаатар хот болон 21 аймгийн агаарын чанарын үзүүлэлтийг https://agaar.gov.mn/web сайтаар мэдээлж эхэллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпораци хооронд байгуулсан гэрээний дагуу аймгийн төвүүдэд мэдээллийн технологид суурилсан агаарын чанарын автомат станцыг суурилуулсан байна. БНСУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан энэхүү ажлыг өнөөдөр /2026.01.28/ Цаг уур, орчны шинжилгээний газарт албан ёсоор хүлээн өгнө.
2026-01-28
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр нэмлэ
2026-01-27
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
2026-01-27
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Өнөөдөр буюу / 2026.01.26/ цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудын хуваарийг хүргэж байна. Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад өнөөдөр цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 1-ээс 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.
2026-01-26
Монгол банхар Ази тивийн аварга болжээ
Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар түрүүлжээ. Тодруулбал, эхний зургаан тэмцээнээс 1, 2-р байр, группийн тэмцээнд аварга, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнийг дахиад дөрвөн том тэмцээн хүлээж байгаа аж. Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой өрсөлдөж байна. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадварыг ангилан шалгаруулдаг байна.
2026-01-26
ШҮҮХ: Ц.Дагвадоржид бүх НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо
16, 32 настай хоёр хүнийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гараад хоёр жил өнгөрч байна. Хэрэг үйлдсэн, хамтран оролцсон байж болзошгүй этгээдүүдийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, өнөөдөр /2026.01.23/ шийдвэрээ танилцууллаа.
2026-01-23