Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгчээ. Тэрбээр, "Өөрийн хүсэлтээр сайдаас татгалзах хүсэлтэй өгсөн. Өргөдлөө яагаад өгч буйгаа удахгүй тайлбарлана. Би өөрийгөө сайн, муу ажилласан гэж дүгнэх нь ёс зүйгүй. Харин гурван жил гаруй хугацаанд Эрчим хүчний сайдаар ажиллахдаа ямар салбар хүлээж аваад, ямар болсон талаарх тайлбар мэдээлэл хийнэ. Ойрын хугацаанд тоо баримттай мэдээллийг олон нийтэд өгнө" гэх мэдээллийг өглөө.