Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар:
-" Эрчим хүчний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл -Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар -Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын талаар
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.