Цахим сүлжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ зодож, дээрэлхэж байгаа бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбоотойгоор 130 дугаар сургуулийн сурагч мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг. Өмнө нь нэг пэйж дээр зөндөө хүүхдүүдийн бичлэг цацагдаж байсан, одоо бол хаагдчихсан. 2007-2010 оны охидын бичлэг байгаа. Шангри-лад цуглардаг хүүхдүүд бүгд л ямар нэгэн хэрэгт холбоотой. Дээрэлхэж байгаа охид 11, 12 дугаар ангийн сурагчид, дунд нь манай сургуулийн хүүхэд байсан. Зодож байгаа бичлэгээ хийж байна гэдэг хэн ч биш болгож байгаа хэрэг. Тэр зодуулсан хүүхдүүд хэзээ ч ил гарч ирэхгүй. Би ийм зодооны бичлэг үзэж чаддаггүй. Шангри-Лад хүүхдүүд шуугилдаад зодолдож байгааг харж байсан. Зодуулсан хүүхдүүд сэтгэл зүйгээрээ их унаж байгаа, аймар зоддог юм билээ. Хүүхэд зодсон сурагчид ер нь эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд байдаг. Тэд ямар хамаагүй хүүхдийг өдөж, асуудал үүсгэж, бичлэг хийдэг. Эцэг, эхчүүд эмэгтэй хүүхдийнхээ хүмүүжилд анхаараасай гэж хүсэж байна” гэв.