Д.Ган-Эрдэнийг төрийн нууцыг үрэгдүүлсэн буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв
Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ)-ны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан, дараа нь УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газарт албан тушаал хаших болсон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүү гийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-05-01
Т.Даваадалай яллагдагчаар татах тогтоолдоо гарын үсэг зурлаа
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай өчигдөр үдээс хойш яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зуржээ. Түүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт анх шалгаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн прокурорын газраас харьяалал тогтоосны дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ.
2026-05-01
“Хангай констракшн”-ы захирал С.Гал-Эрдэнэ болон хахууль авсан цагдааг хоёр жил хорих нь
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байсан “Хангай констракшн” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч О.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-04-30
Т.Даваадалай: Би ажил албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Цагдаагийн газраас надтай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан учраас тайлбар өгье. Би цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэсгээр олон нийтэд мэдээлэх хуультай байдаг.
2026-04-29
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамждаа тусгаагүй байжээ
Энэ сарын 27-ны 10.00 цагт болох байсан нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хойшлуулж, МАН-ын бүлэг буюу олонх гишүүдийн саналаар ээлжит бус хуралдаан зохион байгуулсан билээ. Ээлжит бус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан.
2026-04-29
МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг шүүхэд шилжүүллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргал нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-04-28
Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана
Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайд жил бүр асар барьдаг. Төв талбайд "UB food" хоолны өдөрлөгөөс эхлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Нийслэлийн хөгжлийн 2040 он хүртэлх бодлого”-ын хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дэмжих, үндэсний өв соёлыг хамгаалах зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2026-04-28
Сайд асан С.Энхболд нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулжээ
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, дараа нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх зэрэг албан тушаалт томилогдсон С.Энхболд нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн мягмар гарагт хийхээр товлоод байв.
2026-04-24
Замын-Үүдийн гаалийн хоёр ажилтан, нэг иргэнийг авлигын хэрэгт шалгаж байна
Өмнөд хилийн Замын-Үүд боомт дахь Гаалийн газарт АТГынхан нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон баривчилж, гурвыг нь яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж буй аж. Тэдний хоёр нь тус Гаалийн газрын гаалийн улсын байцаагч албан тушаалтай бол нэг нь энгийн иргэн гэнэ.
2026-04-24
“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуяг нарын залилангийн хэргийг дахин шийдвэрлэнэ
“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирсэн хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгасан, эрүүгийн хариуцлага оноосон нь хуульд нийцэж буй, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар уржигдар хянан хэлэлцлээ.
2026-04-22
Замын-Үүдийн Гаалийн газарт АТГ-ынхан нэгжлэг хийлээ
АТГ-ынхан эх орны өмнөд хилийн Замын-Үүд боомтын Гаалийн газарт ажиллаж зарим албан тушаалтны ажлын байр, өрөө тасалгаанд нэгжлэг хийлээ. Түүгээр ч зогсохгүй, гаалийн хяналтын талбайд бүрдүүлэлт хийж буй нөхцөл байдлыг ч шалгасан аж.
2026-04-22
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт хоёр жил хорих ял шийтгэлээ
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас эхлэн хэлэлцэв.
2026-04-20