Аугаа ялалтыг сануулж, догдлуулсан “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Журавли”-тэй үдэш
Аугаа ялалтыг сануулж, догдлуулсан “Катюша”, “Смуглянка”, “День Победы”, “Журавли, “Три танкиста”-тай үдэш, танхим дүүрэн үзэгчтэй байлаа. Тоглолтын хүндэт зочин Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденов Тоглолтын үеэр дайны жилүүдэд Монголын ард түмний ЗХУ-д үзүүлж байсан тусламжийг онцлон тэмдэглэсэн юм.
2025-05-04
"Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах 1222 ам метр байрыг нийслэлийн өмчид буцаан авлаа
Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
2025-05-01
ТАНИЛЦ: Тэ Янийг амжилтад хүргэсэн соло дуунууд
Мэдээж Taeyang -тай хамт энэ өдөр та бүгдийн сонсох дуртай алдарт Ailee тайзнаа гарч хөг нэмж, гал гаргана. Зургадугаар сарын 21-ны тэр үдэш Солонгос болон Монголын супер ододтой хамт дуулж, бүжиглэж, мэдрэмжээ тэнгэрт тулгаж, сэтгэлийн гал тань асах байх аа.
2025-04-29
Айл мөнгө өгөхгүй бол албадан хөдөлмөртэй тэмцэхгүй нь
Манай иргэд арваннэгдүгээр сар гарангуут Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад өвөлжихөөр усны шувуудтай зэрэгцээд “нүүдэллэж” эхэлдэг. Энэ нь бараг мода болсон. Тэнд халуун дулаан уур амьсгалтай, иргэд нь богино өмд, нимгэн футволкатай өвөлждөг шахам. Харин вьетнам хүн Монголд ирэхээрээ намар, өвөл, хаварт ихээ даардаг гэж ярьсан удаатай. Олонх нь автозасварын газар, тэндэх умгар өрөө хоёрынхоо дунд эргэлдэж, нар салхи үзэхгүй шахам л амьдардаг.
2025-04-29
“Торгоны зам” ралли уралдаанд оролцогчид “GO MONGOLIA” брэндийг сурталчилна
Энэ оны долдугаар сард “SILK WAY RALLY” олон улсын авто ралли уралдаан болж манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх юм. Энэ хүрээнд “Торгоны зам” буюу “SILK WAY RALLY” олон улсын авто ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан /2025.04.24/ боллоо. Хуралдаанаар “Торгоны зам” Олон улсын Ралли уралдааныг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн даргаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинг томилсон юм.
2025-04-28
BIG BANG-ийн дуучин Тэ Ян Монголд тоглолтоо хийнэ
Taeyang хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан Dong Young-bae 1988оны тавдугаар сарын 18-нд төрсөн. Түүний тайзны нэрийг орчуулбал нар гэсэн утгатай. Мөн Япон дахь тайзны нэр нь Sol аж. Анх Jinusean-ы "A-yo" дууны клипэд тоглосноосоо хойш буюу 12настайдаа YG Entertainment-ын дор бэлтгэгдэж эхэлсэн. Улмаар зургаан жил бэлтгэгдсэний дараагаар 2006 онд Big Bang хамтлагийн гишүүнээр элсэж, дэбютээ хийж эхэлсэн урлагийн замналтай.
2025-04-28
Монгол-Оросын музейн форум Улаанбаатарт болно
ОХУ-д томилолтоор ажиллаж буй Монголын музейн байгууллагуудын удирдлагууд Олон улсын музейн холбооны Оросын хорооны (ICOM России) тэргүүлэгч гишүүн, В.К.Арсеньевын нэрэмжит Алс Дорнодын түүхийн музейн захирал В.А.Шалайтай энэ сарын 24-нд уулзав.
2025-04-25
“За рубежом” сэтгүүлийн олон улсын редакцын зөвлөлд Р.Болдыг урьжээ
Монголын нэрт түүхч, дипломатч, төрийн зүтгэлтэн, Элчин сайд асан Р.Болд “За рубежом” сэтгүүлийн Олон улсын редакцын зөвлөлд оржээ. Түүнийг олон улсын харилцааны салбарт хандах буурь суурь, өргөн мэдлэгийг нь үнэлж тус зөвлөлд гишүүнээр элсэхийг урьсан байна. Олон улсын редакцын зөвлөл байгуулагдаад энэ жил 95 жилийн ойгоо тэмдэглэж буй.
2025-04-24
“Нүүдэл-999” эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна.
2025-04-24
Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үнэнийг хойч үедээ үлдээх зорилготой форум болов
Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Дэлхийн хоёрдугаар дайн: Түүхэн туршлага, ой санамж, хойч үеийн залгамж чанар” олон улсын эрдэм шинжилгээний форум болж, Монгол Улсын шинжлэх ухаан, соёлын байгууллагуудын төлөөлөл оролцов. Энэхүү форум нь дайны гол үйл явдлуудад бодитой дүгнэлт өгөх, түүхийг хуурамчаар үйлдэх оролдлогыг эсэргүүцэх зорилготой юм.
2025-04-22