Тэр нэр дэвшигч хэний хэн бэ
Энд зөвхөн олны танил улс төрчдийн үр хүүхдүүд, хамаатнуудыг дурдлаа. Энэ ангилалд багтах өөр ч олон нэр дэвшигч бий. Мөн томоохон бизнесменүүдийн үр хүүхдүүд ч өрсөлдөж байна. МАН-ын жагсаалт дахь нэр цэвэр гэгдэж буй, олны танил биш залуусын зарим нь “том ар”-тай тухай ч яриад эхэлсэн. Ер нь үндэс угсаатай нь нарийн шүүвэл “бор зүрхээрээ” улс төрд орж ирсэн хүн улам л цөөрөх нь.
2024-05-30
Парламентыг “солонгоруулах” сонгууль
Харин АН-ын дарга Л.Гантөмөр “Бид сонгуульд оролцох батламжаа авчихсан. Одоо СЕХ-нд 126 нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой үйл явц өрнөж байна. Нэр дэвшигчдийн бүртгэл намыг сонгуульд оролцох, эсэхэд нөлөөлөхгүй. АН-аас намын даргын гарын үсэг бүхий албан ёсны шийдвэрээ СЕХ-нд хүргүүлсэн. Манай нам нэг л шийдвэр гаргасан” гэсэн тайлбар өгөв.
2024-05-28
Түүхэнд хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөнө
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хуулийн хугацаанд буюу энэ сарын 25-нд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлж дуусав. 19 нам, хоёр эвслээс тойрогт 985, жагсаалтаар 385, нийт 1370 хүн нэр дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн юм байна. Өмнө нь 2020 оны сонгуульд 606 хүн нэр дэвшсэн нь манай улсын түүхэн дэх хамгийн олон нь болж байсан юм
2024-05-27
Гомдогсдын арми
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдээс нэр дэвшигчдээ тодруулж бараг дууслаа. Хэдийгээр уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан ч гол “тулаан” МАН, АН-ын дунд өрнөх нь. Гуравдагч хүчний намууд болон хоёр эвслийн хувьд уур амьсгал харьцангуй тайван өнгөрсөн бол хоёр гол намын дотоодод байдал арай өөр байлаа. 100 гаруй жилийн түүхтэй МАН-ынхан дотоод тэмцлээ ил гаргалгүй нууж чаддаг учраас ганц хоёр хүн л гомдоллоод өнгөрч буй юм. Харин АН-ынхан одоо ч “алалцсаар”, гомдогсдын арми бий болов. Намдаа итгэж яваад тонгоруулсан хүмүүс байхад тойрогт биш жагсаалтад орууллаа, эсвэл жагсаалтад бус тойрогт нэр зоолоо гэх мэтээр “эрхэлж” буй улс төрчид ч байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг энэ сарын 25-ны дотор СЕХ-нд хүргүүлэх учиртай. эр хүртэл холио, солио хийх хугацаа бий гэж үзэж болно.
2024-05-24
Ногоон автобусны тендерийг шалгаруулахдаа хууль огт мөрдөөгүй гэв
Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, тайлан, санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос өчигдөр нээлттэй сонсгол зохион байгуулав. Түр хорооны бүрэлдэхүүнд МАН-аас гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, АН-аас Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа болон ХҮН намын төлөөлөл Т.Доржханд нар багтаж буй юм.
2024-05-22
Төрийн эрхийг худалдан авагчид
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорч эхэлнэ. Горилогчид нэр дэвших хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт нам, эвслүүддээ гаргаж, бас “виз” авахын тулд мөнгөний эрэлд “хатаж” юм юм л өрнөсөн бололтой. Ялангуяа хоёр гол нам дотор ийм өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Тухайлбал, нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-нөөс эхэлсэн ч АН-ын зарим горилогч хүсэлтээ гаргах сүүлчийн өдөр нь баасан гараг гэдгийг гэнэт “мэдэж”, ийш тийш гүйсээр материалаа амжиж бүрдүүлж өгсөн гэнэ.
2024-05-20
Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэв
Булангийн болон Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд ГХЯ, ХХААХҮЯ, Кувейт улс дахь Монголын Элчин сайдын яам, Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл уг ажлын үр дүн гарч, Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөс Стандарт, хэмжил зүйн газрыг итгэмжилсэн байна. Уг магадлан итгэмжлэлийн гэрчилгээг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус газрын дарга С.Батбаатарт өчигдөр гардуулан өглөө.
2024-05-17
Нэрийн жагсаалт ба “толгойгүй” сонгогчид
“1992 онд санал өгөх насны иргэний тоо 1 202 704 байсан бол 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45,531 хүнээр буурсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн насны иргэдийн тоо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнхээс 237 мянгаар нэмэгдсэн байна” гэжээ. Харин хүн амын дундаж өсөлтийн хувь 1.8 байдаг аж.
2024-05-16
Сүүлчийн сунгаа
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор батламжаа аваад буй. Тэд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн сунгаагаа энэ долоо хоногт хийнэ. Парламентад 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгох юм. МАН, АН-ын хувьд нэг тойрогт өрсөлдөх горилогчдынх нь тоо хэтрээд, тэр дундаас “шүүж” авахаар ажиллаж буй бол гуравдагч хүчнийхэнд иймэрхүү “зовлон” байхгүй. Тэд тойрогт 39-өөс дээш хүн нэр дэвшүүлэхэд л болзол хангана.
2024-05-14
Ялгарах болон будилуулах тактик
УИХ-ын сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох учраас хаана хаанаа “толгой эргэх” маягтай. Уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан. Үүн дээр бие даагч 70 гаруй хүн нэмэгдэх юм. Сонгогчдод энэ удаа хоёр ширхэг саналын хуудас тарааж өгнө. Нэг хуудсанд тойрогт өрсөлдөх хүмүүсийг нэрээр нь жагсаасан байх бол нөгөөд нь зөвхөн 23 нам, хоёр эвслийн нэр л байна
2024-05-10
УИХ-ын гишүүдэд хагас жил, бусдад нь 17 хоног
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийгээд завгүй яваа. МАН-ын бүлэг өнгөрсөн сард хуралдаагүй, АН-ынхан ч тэдний араас орсон. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дарааллаас намуудын бүлгийн хуралдааныг бүр хассан байна. Нэмээд нэгдсэн чуулганы хуралдаанаа ч хийхгүй гэжээ. Зөвхөн байнгын хороод л хуралдах аж. Сонгуульд хамаг анхаарал, ухаанаа хандуулсан гишүүдэд тогтож суун, төрийн бодлого хэлэлцэн шийдэх “зав” алга. Нийслэл хотоос сонгогдсон хэд нь л бууриа сахиад үлдсэн байна.
2024-05-08
Ардчиллын манаач буюу ажиглагчид
УИХ-ын ээлжит сонгууль болоход 52 хоног үлджээ. Уг сонгуульд оролцох нам, эвслүүдэд СЕХ-ноос батламжийг нь гардуулаад байна. 23 нам, хоёр эвслээс гадна нэлээд хэдэн бие даагч үүнд өрсөлдөнө. 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлээд хариугаа хүлээж буй юм. Тэгвэл сонгуульд өрсөлдөх талуудаас гадна ажиглагчид гэж өөр нэг чухал дүр бий
2024-05-06
Ш.ЭНХТУУЛ: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон байвал тэднээс хамааралтай нийгмийн үзүүлэлтүүд сайжирдаг
Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна. Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд байгаа юм. Энэ удаа “Өнөөдөр” сонин сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо.
2024-05-03
Төрийн ажил сонгуулийн “тоосонд” дарагдах ёсгүй
УИХ-ын сонгуульд оролцохоо 26 нам, хоёр эвсэл илэрхийлээд байна. СЕХ тэдний материалыг хянаад энэ баасан гарагт багтаан албан ёсоор бүртгэх, эсэхээ мэдэгдэх юм. Нам, эвслүүд сонгуульд хэрхэн оролцох нь тодорхой болчихсон, одоо нэр дэвшигчдээ эцэслэн тодруулахаар бужигнаж буй. Хэн хаана өрсөлдөж, намын жагсаалтад яаж нэрсээ бичүүлэх ерөнхий дүр зураг тодорхой болчихсон биз ээ. Гэвч тэд нэр дэвшигчдээ энэ сарын 15-20-нд тодруулж, албан ёсоор зарлана. Тэр болтол бага сага хөдөлгөөн, өөрчлөлт оруулж таарна.
2024-05-01
Нэр дэвшигчдийн лавлагааг олгож эхэлжээ
Тэгвэл дээрх нийтлэг шаардлагаас гадна нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3.1-т заасны дагуу банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоосон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагыг хангах ёстой. Энэ тухай лавлагааг Дээд шүүхээс олгохоор хуульд заажээ. Тиймээс Дээд шүүх энэ сарын 22-ноос хуулийн эл хэсэгт хамаарах лавлагааг олгож эхэлсэн байна. Сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй, намаасаа “виз”-ээ авсан бүх хүн уг лавлагааг авна. Өр ширгүй тухай лавлагаагаа авахын тулд иргэний үнэмлэх, сонгуулийн аль тойрогт өрсөлдөх гэж буйгаа илэрхийлсэн нэр дэвшигчийн өргөдөл, сүүлийн 10 жил байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг материал бүрдүүлэн Дээд шүүхэд хандах юм байна.
2024-04-24
“Сайн дурынхан”-ы хандыг сонгогчид л дарна
Тэмцэгч, дуучин, сэтгүүлч тэргүүтэй, УИХ-ын гишүүний сэнтийг зорих хүмүүсийн жагсаалт үргэлжилж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч сонгуульд нэр дэвших эрхтэй байхаар заасан. Тиймээс хүсэл нь байгаад санхүү нь хүрч буй хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой. Гэвч сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцсон болгон ялдаггүйг санах хэрэгтэй. Хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээ сонгогчид шийддэг юм.
2024-04-22
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмнэ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 1998 онд анх баталсан уг хуулийг 2006 онд нэг удаа шинэчлэн найруулж байсан аж. Манай улс уг салбарт 1993-2022 онд нийт 178.6 тэрбум төгрөгөөр 4600 гаруй төслийг санхүүжүүлж, 55 мянга орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон гэнэ
2024-04-19
Сонгууль угтсан элийрэл
Малчидтай ярилцаж, инээд хөөр болж, ишиг, хургаа тэвэрнэ, үнсэнэ. Нийслэл, төв суурин газарт горилогчдын хувьд ажил хэрэгч, эсвэл спортлог, эрүүл чийрэг гэсэн дүр төрх бүрдүүлнэ. Хурал цуглааны дүрс өгнө, завгүй, хөдөлмөрчийг нь харуулна. Эсвэл гүйж харайн, төмөр өргөнө. Үнэндээ сурталчилгааны чинь хэлбэр хэтэрхий улиг болжээ, улс төрчид өө. Хүмүүс үзээд гайхаж бишрэх биш, залхаж, шоолоод байна. Өөрийгөө бодит байдлаас хэт алсруулан дөвийлгөж буйг нь харахад хөх инээд хүрнэ. Шинэ үеийн залуус нь арай өөрөөр сэтгэх болов уу гэтэл яг л ах, эгч нарынхаа энэ арга барилыг хуулаад байгаа нь бүр ч өрөвдмөөр.
2024-04-18
Цөөнхийн бүлэг байгуулах босгыг 10 хувь болгож нэмжээ
Улсын их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эдүгээ парламентаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд нам, эвсэл нь парламентад 12-оос дээш төлөөлөлтэй болсон нөхцөлд бүлэг байгуулах эрхтэй байхаар тусгажээ. Энэ нь шинээр бүрдэх 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүний 10 хувьтай тэнцэж буй юм. Одоогийн 76 гишүүнтэй УИХ-д нам, эвсэл найман гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй байв
2024-04-17
Дэггүй гишүүдийг дэглэнэ
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, батлах асуудлын жагсаалтад хоёр гол төсөл бий. Эдгээр нь УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Манай улс 2007 оноос парламентын үйл ажиллагааны дэгийг хуульчилсан байдаг. Өмнө нь тогтоолоор зохицуулдаг байсан аж. Үүнээс хойш 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад эдүгээ Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж буй нь энэ. 72 хоногийн дараа болох сонгуулиар бид парламентад анх удаа 126 гишүүн сонгоно. Гишүүд нэмэгдэж буй учраас дээрх хоёр хуульд олонхыг бүрдүүлэх, УИХ дахь бүлэг байгуулах тоотой холбоотой өөрчлөлт, мөн зохион байгуулалтын олон нэмэлт оруулах хэрэгтэй болсон билээ.
2024-04-16