Бэхэн зургийн үзэсгэлэнг тольдоорой
Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Я.Бат-Ирээдүй энэ сарын 25-нд “Бийрийн салхи” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Уг үзэсгэлэнд бэхэн болон уран зураг нийлсэн 63 бүтээл дэлгэсэн байв.
2026-02-27
“Буцах боломжгүй” цэгт хүрэхэд ойрхон байна
Дэлхийг аврахад хүн бүхний оролцоо, жижиг, том гэлтгүй бүх асуудал хамаатай. Өгүүлбэрийн утга зүй, зөв бичих дүрэмд цэг, таслал ямар чухал билээ. Үүнтэй адил цэг, таслал шиг жижиг хог хаягдал ч дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдолд том нэрмээс болдгийг мэргэжилтнүүд онцолсоор ирэв. Энэ мэт сануулга, анхааруулга, уриалгыг нь Засгийн газрууд шийдвэр, бодлогодоо тусгаж байна.
2026-02-27
Бразилд үерийн улмаас 36 хүн амиа алдав
Бразилын зүүн өмнөд нутгийн Минас Жерайс мужид их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 36 хүн амиа алдаж, 33 иргэн сураггүй болжээ. Тус мужийн онцгой байдлын газраас мэдээлснээр хоорондоо 110 орчим км-ийн зайтай орших Жуис-ди-Фора болон Уба хотынхон эл гамшигт хамгийн ихээр өртсөн аж.
2026-02-27
“Оюутан цэрэг”-т ирэх сарын 1-10 хүртэл бүртгэнэ
2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлж, 10-ныг хүртэл үргэлжлэх нь. Цэргийн мэргэжил олгох энэхүү сургалтад хамрагдах оюутан, суралцагчийг энэ жилээс цахим үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-гаар давхар бүртгэх юм. Хөтөлбөрт өмнө нь зөвхөн I дамжааны оюутнуудыг хамруулдаг байсан бол өнгөрсөн жилээс Батлан хамгаалах яамны шинэчилсэн журмын дагуу II, III курсийнхнийг элсэх боломжтой болгосон билээ.
2026-02-27
Хог ангилж, боловсруулдаг үйлдвэрүүдийг бодлогоор дэмжихийг хүслээ
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл болон гишүүн С.Замира нар Налайх дүүрэгт ажиллаж, хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцжээ. 2017 онд баталсан уг хуулийн хэрэгжилт муу гэж ажлын хэсгийнхэн үзэж, сайжруулах төсөл боловсруулах гэж буй юм.
2026-02-27
АН иргэдийн мэдээллийг хуулийн дагуу ашигласан гэв
Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар тайлбар өгөв. Аn.mn сайтад тус намын гишүүн биш иргэн регистрийн дугаараа хийхэд хувийн мэдээлэл нь гарч ирж буй тухай уржигдар нийгмийн сүлжээгээр шуугьсан юм.
2026-02-27
10 жилийн хугацаанд 44 хүүхэд хурдан мориноос унаж амиа алджээ
Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл Цагаан сарын баярын өмнөхөн зарим аймаг, сумд хурдан морины уралдаанд хүүхэд оролцуулж, эрхийг нь зөрчсөн талаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэв.
2026-02-27
“Ногоон автобус”-ны гэх хэргийг Дээд шүүх хэлэлцэхээ хойшлуулав
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын өчигдрийн шүүх хурлаар “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүс, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр товлосон байв. Гэвч илтгэгч шүүгч нь шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан олон гомдлыг нэг бүрчлэн танилцуулах учраас нэмэлт судалгаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэлэлцэх хугацааг хойшлууллаа.
2026-02-27
“Хотула”-гийн эрхшээлд хотлоороо
Төрийн үйлчилгээний цахим шилжилт бодлогын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй нэг ажил нь “Хотула” хэмээх аппликэйшнийг бүтээж, ард иргэдэд тулган шахсан явдал юм. Ирэх сарын 1-нээс эхлээд нийслэлийн гэр хорооллынхон галлагааны түлшээ авахын тулд ухаалаг утастай болох, түүндээ “Хотула” гэдэг аппликэйшнийг заавал татаж суулгасан байх ёстойг сонордуулъя.
2026-02-27
Шигшээ багийнхан олон улсын тэмцээнд оролцож байна
Болгарын нийслэл Софиа хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын “Странджа-2026” бол Европын олон жилийн түүхтэй томоохон тэмцээний нэг. 77 дахь удаагийн эл тэмцээнд дөрвөн тивийн 30 улсын тамирчин өрсөлдөж байна. Монголын шигшээ багийнхнаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн мөнгөн медальт, ОУХМ А.Баттулга тоглолтын салхи хагалж, тэмцээнийг эхлүүлсэн.
2026-02-26
Хамгийн олон хожил авсан баг аваргын цом гардана
“Хоёр нуурын цом” бөмбөгтэй хоккейн аварга шалгаруулах IV удаагийн тэмцээн Орхон аймагт өчигдөр эхэлсэн. Хоёр шаттай болох тэмцээний эхний тойргийн тоглолтод Монгол, Буриадын шигшээгээс гадна ОХУ-ын “Эрхүүгийн политех” багийнхан өрсөлдөж байна.
2026-02-26
Евро-92 шатахуун хэрэглэснээр агаарын бохирдол буурах уу
Улаанбаатрын агаарын бохирдол бол бидний “шүдний өвчин” бус, бүр “хорт хавдар”. Агаарын бохирдлыг хэрхэн бууруулах талаар сүүлийн жилүүдэд бүхий л түвшинд толгойгоо гашилгаж буй бөгөөд эхлээд зуух пийшингээ, дараа нь нүүрс түлшээ сольсон. Ингэсэн ч агаар цэвэр, тунгалаг болсонгүй, гамшгийн түвшинд хэвээр л байна. Тэгвэл агаарын бохирдлын өөр нэг буруутныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас онцлон нэр лэж эхлэв. Тэр нь энгийн АИ-92 авто бензин юм.
2026-02-26
Трампын Зөвлөлийн эхний хуралдаан
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачлан үүсгэн байгуулсан “Энх тайвны зөвлөл”-ийн анхны хуралдаан саяхан Вашингтон хотод болж, 20 орчим холбоотон нь оролцов. Трамп уг зөвлөлд 10 тэрбум ам.доллар өгөхөө амлаж, цугласан хөрөнгийг Газын зурвасыг сэргээн босгоход зарцуулна гэж байснаа үйл ажиллагааны хүрээгээ тэлэхээр болов.
2026-02-26
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт шар усны үерийн аюул их байна
Хаврын шар усны үерийн аюулын зураглалыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газар өчигдрөөс эхлэн 10 хоног тутам гаргахаар болжээ. Шар усны үерийн аюулын зураглалаас харахад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт үерийн аюул маш их, томоохон, гол, мөрөн олонтой газруудад их байна. Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй, дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
2026-02-26
Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд тангаргаа өргөв
Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен уржигдар тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын Засгийн газрыг 2025 оны зун огцруулсны дараа ээлжит бус сонгууль явуулж, 38 настай Р.Йеттений тэргүүлсэн эвсэл ялалт байгуулсан юм.
2026-02-26
Өвлийн хүлэмжид анх удаа заг үрслүүлж, ургууллаа
Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дөрвөн улирлын хүлэмжид мод бут, төмс, хүнсний ногоо тарьж ургуулан өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн оролцож буй билээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийнхөн Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг үрслүүлж, амжилттай ургуулжээ.
2026-02-26
Уул уурхайн компаниудыг Лондоны хөрөнгийн биржид бүртгүүлэхэд анхаарна гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Жулиа Хоггеттой уулзаж манай компаниудыг тус биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах боломжийн талаар ярилцжээ.
2026-02-26