
Дональд Трамп Энх тайвны хүрээлэнд болсон Зөвлөлийнхөө хуралдааны өмнө түүнд оролцогчидтой хамт байгаа нь. 2026 оны хоёрдугаар сарын 19. Вашингтон хот
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачлан үүсгэн байгуулсан “Энх тайвны зөвлөл”-ийн анхны хуралдаан саяхан Вашингтон хотод болж, 20 орчим холбоотон нь оролцов. Трамп уг зөвлөлд 10 тэрбум ам.доллар өгөхөө амлаж, цугласан хөрөнгийг Газын зурвасыг сэргээн босгоход зарцуулна гэж байснаа үйл ажиллагааны хүрээгээ тэлэхээр болов. Үйл ажиллагаа нь Газын зурваст чиглэхийг НҮБ дэмжиж байсан юм. Зөвлөлд орж буй Казахстан, Азербайжан, Арабын нэгдсэн Эмират, Марокко, Бахрейн, Саудын Араб, Узбекистан, Кувейт, Катар улс Газын зурваст туслахад зориулж долоон тэрбум ам.доллар өгөхөөр амласныг Трамп энэ үеэр зарлалаа. Гэхдээ Израилын довтолгоонд хоёр жил гаруй сүйтгүүлсэн Палестиний газар нутгийг сэргээхэд 70 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоотой харьцуулахад амласан мөнгө тун бага байгаа хэвлэлүүдэд тэмдэглэж.
Трампын санаачилсан “Энх тайвны зөвлөл” -ийн зорилго, чиглэл тодорхой бус, тухайлбал, НҮБ-тай зэрэгцэн ажиллах юм уу, эсвэл түүнтэй өрсөлдөхийг эрмэлзэх, эсэх нь мэдэгдэхгүй байснаас өргөн шүүмжлэл дагуулсан юм. Үүнд “НҮБ олон талаар хүчирхэг байх болно, Энх тайвны зөвлөл харин түүний араас ажиглаж, зохих ёсоор ажиллаж буй, эсэхийг анзаарч байна” гэж Трамп хариулсан байдаг. Трамп Ерөнхийлөгчийн албаа шилжүүлсэний дараа энэ санаачилгынхаа эзэн байж, Зөвлөлийн шийдвэрт хориг тавих эрхтэй юм байна.
Тангараг өргөх ёслолын энэ анхны хуралдааныг Ираны эсрэг Трампын шинэ заналхийллийн уур амьсгал дор болсон гэж үзэж буй бөгөөд АНУ-ын албаны хүмүүсийн үзсэнээр эдний цэргийнхэн Иранд цохилт өгөхөд бэлэн болсон гэж мэдээллийн хэрэгслүүд нь дүгнэж байна. АНУ-ын цэргийн аливаа ажиллагаа өргөн хүрээтэй, урт хугацааны үйлдэл байх бөгөөд Израил үүнд хамтарна. Ойрх Дорнодод томоохон дайн дэгдэхэд Трампын засаг захиргаа олон хүний бодож байгаагаас илүү ойрхон байгаа гэж хэвлэлүүд нь мэдээлж байгаа юм.
Түүнээс гадна Зөвлөлийн анхдугаар хуралдаанаар олон улсын тогтворжуулах хүчин хэмээх Газын зурвасын хил хязгаарыг хянах, аюулгүй байдлыг дэмжих, цэрэггүй болгох үүрэг хүлээх бүтэцтэй болох асуудлыг бас хэлэлцсэн байна. Тус хүчинд өөрийн цэргийг илгээхээ Индонез, Марокко, Казахстан, Косово, Албани улс амлаж, Иордани улс цагдаа нарын сургалтыг хариуцах болов. Тус хуралдаанд гишүүн орнуудын олонх нь төрийн өндөр албан тушаалтнуудаа оролцуулсны дотор Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто, Аргентиний Ерөнхийлөгч Хавьер Милей, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Армений Ерөнхий сайд Никол Пашинян, Бахрейний хаан Хамад ибн Иса Аль Хамфа нар хүрэлцэн очжээ. ОХУ, БНХАУ оролцсонгүй.
Трамп энд хэлсэн үгэндээ Орос, Украины дайныг төвөггүй дуусгана гэж урьд нь бодож байсан хийгээд Ерөнхийлөгч Путинтэй “маш сайн харилцаатай” хэмээн тэмдэглэжээ. Санхүүгийн талаар НҮБ-д тусламж хэрэгтэй болбол дэмжлэг үзүүлэхэд Зөвлөл бэлэн байх болно гэж амласанд одоогоор НҮБ-ын зүгээс ямар ч хариу өгөөгүй байна. Дугуй ширээний яриа хэлбэрээр болсон энэ хуралдаанд АНУын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, хүргэн Жаред Кушнер, НҮБ-д суугаа Америкийн Элчин сайд Майк Уолц болон Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр оролцсон байна.
2025 оны есдүгээр сард Газын зурвас дахь дайныг зогсоох төлөвлөгөөгөө зарлахдаа Трамп Зөвлөл байгуулахыг анх санал болгосон юм. Зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ нэлээд өргөжих төлөвтэй нь хожуу тодорхой болов. Тиймээс Газын зурвасын энхийн асуудлаарх Зөвлөл гэсэн эхний нэр нь Дэлхийн энх тайвны зөвлөл болж томорсон. Уг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ Зөвлөлийн эрхийг зөвхөн Газын зурвасын асуудал байхаар арваннэгдүгээр сард баталж өгсөн юм. Зөвлөл нь тус зурвасын шилжилтийн үеийн засаг захиргаа байж Палестиний нутаг дэвсгэрийг сэргээх ажлыг санхүүжүүлэхийн зэрэгцээ олон улсын хүчийг чиглүүлж, хагас жилд ажлаа тайлагнах байв. Энэ Зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, тунгалаг байдалд Европын Холбоо, Орос, Хятадыг оролцуулаад томоохон орнууд эргэлзэж буйгаа илэрхийлж байсан. Тус зөвлөл НҮБ-ын үүргийг давхардуулж, магадгүй түүний хүчийг сулруулах нь гэж шүүмжлэгчид үзэж байв.
Анхны хуралдааны үеэр Трамп “Үүнээс хүчирхэг, нэр хүндтэй байгууллага хэзээ ч байгаагүй гэж би бодож байна. Түүний нэрийг хэлэхэд амархан ч гэлээ хийх ажил нь төвөгтэй “энх тайван” юм” хэмээн мэдэгдлээ. Түүгээр ч барахгүй НҮБ тэгтлээ хэрэгцээтэй биш, би түүний нөөц хүчийг хэчнээн их үнэлдэг ч түүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Миний зогсоосон бүх дайныг тэр төгсгөх ёстой байсан” хэлжээ.
Трамп Ираны асуудлыг бас хөндлөө. “Ирантай чухам юу болохыг бид 10-аад хоногийн дараа үзнэ” гэж хэлсэн байна. Нобелийн шагналын талаар “Дахин уулзана гэдгээ Норвег зарласан. Надад Нобелийн шагнал хүртээхээ зарлана гэж би итгэж байна. Ямар ч байлаа гэсэн шагнал миний сонирхлыг татахгүй, би ердөө хүмүүсийн амь насыг аврахыг л хүсэж байна” гэж хэлжээ.
Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарес Европын Холбооны гишүүн улс энэ Зөвлөлийн хуралдаанд оролцсонд харамсаж буйгаа Барселон хотод болсон арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгдэв. Палестиний үндэсний засаг захиргааг гадуурхсан тус Зөвлөлд Испани оролцохоос татгалзсан юм. Уг нь тус улсыг Зөвлөлд орохыг урьсан аж. Урилгыг хүлээн авахаас татгалзсан хүмүүсийн дотор Ромын хамба лам XIV Лев бас орсон байна.
Энх тайвны зөвлөлийн дүрэмд 2026 оны нэгдүгээр сарын 22-нд Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Азербайжан, Аргентин, Армени, Бахрейн, Болгар, Унгар, Индонез, Иордани, Казахстан, Катар, Марокко, Монгол, Арабын нэгдсэн Эмират, Пакистан, Парагвай, Саудын Араб, Турк, Узбекистан, Косово гэсэн 19 улсын төлөөлөл гарын үсэг зурсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Энх тайвны зөвлөлд орох урилгыг Владимир Путин дипломат шугамаар авсан ч “Саналыг нарийвчлан судалж байгаа. Нарийн ширийн юмыг тодруулахаар Америкийн талтай холбогдоно гэж найдаж байна” хэмээн тухайн үед Трампын Зөвлөлийн эхний хуралдаан Анхны хуралдааны үеэр Трамп “Үүнээс хүчирхэг, нэр хүндтэй байгууллага хэзээ ч байгаагүй гэж би бодож байна. Түүний нэрийг хэлэхэд амархан ч гэлээ хийх ажил нь төвөгтэй “энх тайван” юм” хэмээн мэдэгдлээ. Түүгээр ч барахгүй НҮБ тэгтлээ хэрэгцээтэй биш, би түүний нөөц хүчийг хэчнээн их үнэлдэг ч түүнийгээ хэрэгжүүлсэнгүй. Миний зогсоосон бүх дайныг тэр төгсгөх ёстой байсан” хэлжээ. Трамп Ираны асуудлыг бас хөндлөө. “Ирантай чухам юу болохыг бид 10-аад хоногийн дараа үзнэ” гэж хэлсэн байна. Нобелийн шагналын талаар “Дахин уулзана гэдгээ Норвег зарласан. Надад Нобелийн шагнал хүртээхээ зарлана гэж би итгэж байна. Ямар ч байлаа гэсэн шагнал миний сонирхлыг татахгүй, би ердөө хүмүүсийн амь насыг аврахыг л хүсэж байна” гэж хэлжээ. Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэл тэмдэглэсэн. Урилгыг 50 улсад илгээснээс 35 нь сонирхлоо илэрхийлсний 26 нь л албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулсан гишүүн нь болжээ.
Зөвлөлд гишүүн байх хугацаа гурван жил бөгөөд эхний жилд төсөвт нь нэг тэрбум ам.доллар оруулсан улс байнгын гишүүн болох юм. Украин руу довтолсны улмаас Америкийн талын царцаасан гадаад дахь хөрөнгөөс энэ мөнгийг авч болох юм гэж Владимир Путин мэдэгдсэн байдаг.
Британи, Франц, Швед, Норвег улс Трампын урилгаас шууд татгалзсан, Канад ч одоо хэр нь нааштай хариу өгөөгүй байна. Зөвлөлийн дүрэмд улс орнууд гарын үсэг зурсны дараахан Владимир Зеленский Америкт нисэн ирж, Трамптай уулзан урилга хүлээж авсан ч сонголтоо хийх нь түүнд нэн хүнд байв. Түүний улсад Трампын дэмжлэг, ивээл юу юунаас илүү чухал байвч Зөвлөлд элсчихвэл Беларусь улсын, магадгүй бүр Оросын төлөөлөлтэй хамт хуралдаж суухыг үгүйсгэх аргагүй. Зеленский ийнхүү ацан шалаанд орсон байна. Орос, Беларусийн удирдагчдыг хоёуланг нь Трамп урьсан шүү дээ.
Р.Жаргалант