Итали улс энэ онд “Милан-Кортина 2026” өвлийн олимп, пралимпээс гадна томоохон тэмцээн эх орондоо зохион байгуулахаар төлөвлөсөний нэг нь өвлийн триатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тус улсын Падола (тосгон)-д өнөөдөр эхэлж буй тус тэмцээнд оролцохоор Монгол тамирчид хилийн дээс алхсан. Багийн бүрэлдэхүүнд багтсан “Дэлхийн цом” тэмцээний IV байрын шагналт, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тамирчин, ОУХМ Н.Алтаншагай, дугуйт цанын дэлхийн аварга, А.Хүслэн (“Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль) нар дасгалжуулагч Ц.Баярхүүгийн удирдлагад өрсөлдөх юм. Н.Алтаншагайгийн ур чадвараа сорих элит ангилалд 16, А.Хүслэнгийн хурд сорих 23 хүртэлх насныхны ангилалд есөн тамирчин оролцох аж. Өмнөд хөршийн Харбин хотод 2024 онд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд V байрт шалгарч, мөн Монголд зохион байгуулсан өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртэн нийт 305,19 оноогоор дэлхийн чансааны шилдэг 10-т жагссан юм.
Г.Цэцэг