Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондоны хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Жулиа Хоггеттой уулзаж манай компаниудыг тус биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах боломжийн талаар ярилцжээ. Мөн эрдэс баялгийн салбарын төслүүдээс иргэдэд хүртээх хувийг Баялгийн сангаар дамжуулах явцад биржийн оролцоо, хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах аж. Түүнчлэн цахим платформын хэрэглээг нэвтрүүлэх туршлага зэргийн талаар ярилцан, санал солилцсон байна.
Лондоны хөрөнгийн бирж нь 1801 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд XVI зуунаас үнэт цаасны арилжаа хийж эхэлсэн дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Нийт 60 орчим улсын мянга гаруй компани бүртгэлтэй байдаг аж.
С.Цэрэн