2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлж, 10-ныг хүртэл үргэлжлэх нь. Цэргийн мэргэжил олгох энэхүү сургалтад хамрагдах оюутан, суралцагчийг энэ жилээс цахим үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-гаар давхар бүртгэх юм. Хөтөлбөрт өмнө нь зөвхөн I дамжааны оюутнуудыг хамруулдаг байсан бол өнгөрсөн жилээс Батлан хамгаалах яамны шинэчилсэн журмын дагуу II, III курсийнхнийг элсэх боломжтой болгосон билээ.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шалгуурыг хангасан байна. Үүнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг, тухайн жилийн зургаадугаар сарын 15-наас өмнө 18 нас хүрсэн, эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн, хичээлийн жилийн I улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх шаардлагатай аж.
М.Гэгээ